Египетэд болсон 11 настай хүү, 9 настай охин хоёрын хурим шуугиан дэгдээлээ

2013-09-05, 02:09
24,788
Дундад зууны үеийн заншилаар гэр бүл болсон шинээр гэрлэгсэд улс орон даяараа олны зэвүүцлийн “давалгааг” үүсгэжээ. Эль-Мансура хотоос холгүй орших Египетийн тосгонд хийсэн энэ бичлэг сүлжээнд тавигдсан байна. Бичлэгэн дээр 11 настай хүү, 9 настай охин хоёрын хуримын ёслол болж байх юм. Баярын бичлэг нь нийгмийн зэвүүцлийг төрүүлж, бөөн шуугиан дэгдээсэн байна.
Египетэд болсон 11 настай хүү, 9 настай охин хоёрын хурим шуугиан дэгдээлээ

“5-р ангийн сурагч Омара, түүний найз охин нарын хурим 8 сарын сүүлээр болжээ”- хэмээн MIGNews.ru мэдээлжээ. Видео бичлэгэн дээр смокинг өмссөн залуу сүйт хархүү, гоё даашинз өмссөн сүйт бүсгүй нар хуримын бүжиг хийж байна. Энэ үед бага насны гэрлэгсдийн эцэг эх нь арга хэмжээнд идэвхтэй оролцож байх юм.

Египетэд энэ бичлэг жинхэнэ жигшил зэвүүцлийн давалгааг бий болгож байна. Энэ орны хуулийн дагуу бол зөвхөн 18 наснаас гэр бүл болж болох ажээ. Интернэт хэрэглэгчид тус улсын нийслэлээс зуугаадхан километр газарт дундад зууны ёс ноёрхож байгааг дурдан, уурлаж хилэгнэсэн сэтгэгдэл бичиж байна. Хүүхдүүдийн эцэг эх ямар муу юм хийснээ ойлгохгүй байгаа бөгөөд харин ч баярын талаар хэвлэлийнхэнтэй дуртайяа ярилцаж байв.


Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()