Хөлөө тайруулсандаа баярлаж буй бүсгүй

2013-08-25, 22:00
24,102
Мэс заслын эмч нар их биенээс нь бараг том байсан баруун хөлнөөсөө салахын хүслэн болсон 22 настай хятад бүсгүйд шинэ амьдрал бэлгэллээ.
Хөлөө тайруулсандаа баярлаж буй бүсгүй

Эмч нарын дуулгасан "аль нэг хөлийг нь тайрахаар боллоо" -гэсэн мэдээ хүмүүс бидний ихэнхид нь сайхан сонсогдохгүй л болов уу. Харин Хятадын Аньян хотын Сан Цзинцзин охинд хоёр сарын өмнө энэ мэдээг дуулгахад тэрээр үнэхээр их баярлажээ.

22 настай бүсгүйн баруун хөл нь төрөлхийн ангилипом өвчтэй төрсөнөөс болж түүний хөл их бие шиг нь болтлоо хавдсан байна. Хавдар томорсоор, бүсгүйн хөлийг бүрхсэн цэврүүнээс болж өвчин нэмэгдсээр заримдаа явж байх үедээ өвчинөөсөө болж шалан дээгүүр чичрэн мөлхөх үе ч байжээ.

Хавдар хоргүй байсан ч тэрээр ажиллаж хөдөлмөрлөж, хэвийн амьдралаар амьдрахад ихээхэн бэрхшээлтэй байжээ.



"Зун болох тоолонд миний хөлтэй байнга асуудал тулгардаг байсан. Гудамжаар явахад хөл маань халуун явган замыг шүргэнэ, харин өвөл бүр хөлөө хөлдөөж байсан, учир нь миний хөлд багтах гутал хувцас байдаггүй байлаа. Үнэхээр хэцүү байсан.”- хэмээн бүсгүй ярьж байв.

Суны эцэг 12 жилийн өмнө бөөрний дутагдалаас болж нас барсан, харин эх нь улаан хоолойн хорт хавдартай юм байна.

"Миний ээж маш хэцүү амьдралтай байсан. Тэрээр бараг л цаг үргэлж түүнийг зовоож буй өвчтэйгээ эвлэрэн амьдрахад хүрч байсан ч хэзээ ч гомдол мэдүүлж байгаагүй. Үүний оронд тэр намайг халамжилж, харин би түүнийг хардаг байв. Миний амьдралын хамгийн хар бараан үед тэр намайг хүчтэй бай хэмээн зоригжуулна. Миний хөл одоо төвөг учруулахгүй. Одоо юунаас илүү би ээждээ хавдарыг эмчлэх эм олохыг хүсч байна. Хэрвээ хойд нас гэж байдаг бол бид тэнд дахин уулзана гэж итгэж байна.”- гэж Сун ярьж байна.



Сун их аз жаргалтай байлаа, эмч сувилагч нарын бахдсан алга ташилтын дор түүнийг таяг тулан баяр ёслолын байдалтай эмнэлэгийг орхин явахад, түүний царайнд инээмсэглэл тодорч байлаа.

Английн таблоид Mail Online сонинд мэдээлснээр хөл нь хавдаж, 85 сантиметр болохоос өмнө бүсгүй тохирох эмчилгээг хэзээ ч хийлгэж байгаагүй ажээ.



Сун одоо хөл нь цаашид түүнд төвөг удахгүй учир сайн залууг олж, нөхөрт гаран гэр бүлтэй болно гэж найдаж байгаа ажээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()