Италичууд пиццаг ингэж хийдэг

2013-08-20, 21:27
51,726

Пицца нь Италийн үндэсний бин байсан бөгөөд орчин үеийн хэлбэрт нь янз бүрийн амтлагч, нэмэлт хачируудыг ашиглан хийх болсноор Дэлхий даяар тархсан, хүн төрөлхтний хамгийн дуртай хоолнуудын нэг болоод байгаа билээ. Тэгвэл байнга худалдаж авч байснаас яагаад өөрийн гараар хийгээд үзэж болохгүй гэж?... Ингээд гэрийн эзэгтэй, охид, бүсгүйчүүд нартаа "пицца" хийх уламжлалт аргыг зааж өгье.

Италичууд пиццаг ингэж хийдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

За пицца хийхэд гурил, ус, мод их чухал. Гал дээр хийвэл илүү тохиромжтой. Учир нь пиццаг 300-350 градуст хийдэг байна.
 


Италид пиццанд зориулсан зориулалтын гурил байдаг байна. Энэ нь ширхэгтэй болон ширхэггүй гурилыг хамтад нь хольсон гурил аж.
 


1 литр цэвэршүүлсэн усанд:
2 кг гурил, 40 гр давс, 10 гр хөөлгөгч, 20 гр элсэн чихэр эсвэл 30 гр бор элсэн чихэр, элсэн чихэрний оронд 50 гр зөгийн бал хийж болох бөгөөд эцэст нь 80 гр оливын тос орно.
 


Зөгийн бал
 


Тогооч маань ганцаараа пицца хийх дуртай учир түүний гэр бүлийнхэн болох эхнэр, охин, эгч нар нь пицца хийх үйл явцыг ажиглан зогсоно.
 


Гурил бэлэн боллоо. 48 пиццанд зориулсан 10 кг гурил.
 


Пицца бүрт 200 гр гурил орно.
 


Хэдэн хэсэг болгож хуваасны дараа бөөрөнхийлж хөргөгчинд цагийн турш хийнэ.
 


Нэг цаг өнгөрлөө.
 


Гурилаа голоос нь зах руу хуруугаараа нимгэлнэ. Хамгийн гол нь захыг нь нимгэлж болохгүй гэдгийг санаарай. 
 


Дараа нь нимгэлсэн гурилаа эргүүлнэ.
 



Ингээд сүмсийг нь хийе. Бага зэрэг улаан лоолийг миксердэж, дээрээс нь давс хийнэ. Улаан лоольноос өөр зүйл нэмэхгүй бөгөөд амтлагч хийж болно.
 


Бэлэн болсон сүмсээ гурилан дээрээ түрхэж өгнө.
 


Дээрээс нь оливын тос түрхэнэ. Улаан лоольныхоо сүмстэй тосоо хольж огтхон ч болохгүй.
 


Харин зарим дээр нь зөвхөн тос л түрхэнэ.
 


Ингээд халуун зуухандаа хийгээрэй.
 


Гурил тань улайгаад эхлэнгүүт шууд гаргах хэрэгтэй.
 


Зуухнаас гаргасан гурилан дээрээ сыр буюу бяслаг цацна.
 


Нэмэлт амтлагч
 


Бяслагаа цацчихлаа.
 


4 төрлийн бяслагийг цацсан ч болно.
 


Бяслагаа цацаад дахиад хэсэг хугацаанд зууханд хийнэ.
 


Халуун, хүйтэн рүү шилжүүлнэ.
 


Пиццагаа гаргаж чимэглэх хэрэгтэй.
 


Пиццаны чимэглэл...
чимэглэл мах, сыр, мөөг янз бүр байж болно.
 


Одоо зүсэцгээе.
 



Махтай пицца.
 


Улаан лоольтой пицца.
 


Дэлхийн хамгийн амттай пицца.
 


Мөөгтэй пицца.
 


4 төрлийн сыртай пицца.
 



Жинхэнэ пицца шарвин мэт дуугарах ёстой.
 


Ингээд л амтат пиццанууд бэлэн боллоо.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()