Байшингийн дээвэр дээрх цэцэрлэгт хүрээлэнгүүд

2013-08-20, 03:36
18,135
Хэрвээ та том хотод амьдардаг бол хот газар амарчихмаар нам гүм тайван газар олоход амаргүй гэдгийг мэднэ биз ээ. Удаан хугацаанд хотын дэд бүтцийн гол зүйл нь олон давхар том барилгууд барих гэж үзэж байлаа. Хотын засаг захиргаа метр квадрат газрын төлөө хөөцөлдөөд, хүн зүгээр л ургаж буй мод ургамал  цэцэгсийн сайхныг харж тайшаал авахыг хүсдэг гэдгийг ор тас мартсан билээ. Азаар энэ нөхцөл байдал өөрчлөгдөж сүүлийн үед олонхи хотуудад ер бусын газар байдаг сайхан цэцэрлэгүүдийг харж болохоор болжээ.
Байшингийн дээвэр дээрх цэцэрлэгт хүрээлэнгүүд

1. Японы алдартай худалдааны төв Роппонги хороололд цагаан будаа хурааж буй япон охин.



2. Хонконгийн "Vivien Eakin" зочид буудлын дээвэр дээрх цэцэрлэг.



3. Ферн Ли нь Сингапур дахь байрныхаа тагтан дээрх ургамлаа арчилж байгаа нь. 60-аад оны дараах нийтийн орон сууцны эрчимтэй өсөлт нь хувийн байшингийн тоог багасгахад хүрч, зөвхөн зарим нэг оршин суугчид л хашаа ногооны талбайтай байшин газартай байдаг болсон ажээ. Энэ үеэр хотын зүлэгжүүлэлтийн соёл бий болсон байна.



4. Вашингтоны Capitol Hill барилгын дэргэд байдаг орон сууцны газар.



5. Английн Веллингтон дахь ногоон цэцэрлэг.



6. Парисийн "Pershing Hall" зочид буудлын хашаан доторх 30 метрийн өндөртэй босоо цэцэрлэг.



7. Венесуэлийн Каракас дахь засгийн газрын ногооны аж ахуйн фермер.



8. ӨАБНУ-ын Дурбан, Олон улсын үзэсгэлэнгийн төвөөс холгүй замын нөгөө талд байдаг барилгын дээвэр дээрх цэцэрлэг.



9. ӨАБНУ-ын, Дурбан. Барилгын дээвэр дээрх хүлэмж.



10. Токио хотын орон сууцны дээвэр дээр байдаг цэцэрлэгт ном уншиж буй эмэгтэй. Бетон, асфальт, тээврийн хэрэгслэл, кондишн зэрэг нь хот дахь амьдралыг улам халуун болгожээ. Байшингийн дээвэр дээрх ногоон баян бүрд дулааныг буруулж, барилгын доторх нам гүм хэмийг хадгалахад тусладаг байна.



11. Мария Фернанда Мехикогийн "Истапалапе" дүүргийн хотын цэцэрлэгт зугаалж яваа нь.



12. Гаван хотын цэцэрлэгийн ажилчин.



13. Засгийн газрын барилгын дээвэр дээрх ногоог хадаж буй ажилчин, Торсхавн.



14. Лондонгийн сул газар тарих цэцэгнүүдийг буулгаж буй эмэгтэй. "Guerrilla Garderners" хөдөлгөөнийхөн ургамлын суулгац, цэцэрлэгийн багажаар зэвсэглэн шөнийн харанхуйд ажиллаж байна. Тэдний зорилго бол онц гойд зүйлгүй хотын гудамжнуудыг чимэх ажээ.



15. Калифорни мужийн Сан-Франциско хотын Шинжлэх ухааны академийн барилгын ногоон дээвэр.



16. Лондон хотын цэцэрлэгт усан онгоцны хажуугаар явж буй хүмүүс.



17. Парис хотын "La mutualité"-н барилгын дээвэр дээрх ногооны талбай.



18. Биотехникийн инженерийн факультетийн оюутан Сибель ургацаа хурааж байгаа нь.



19. Бейрутын төвд Ливаны идэвхтнүүд цэцэг тарьж байгаа нь.



20. Токиогийн офис байрладаг барилгын битүү дээвэр дотор цэцэглэж буй хонин нүдэн цэцэгс. Цэцэг, ногоо будаа тарьж буй тасалгаанд хиймэл гэрэлтүүлгийг урьдчилан хийдэг байна.



21. Эйфелийн цамхагын хажууд байдаг "Quai Branly" музейн ногоон фасад. Дөрвөн давхар барилгын хана 15,000 янз бүрийн ургамлаар битүү хучигдсан ажээ. Парис.



22. Цэцэрлэгч Майкл Тоблант Парис хотын "Palais de Tokyo" музейн дээвэр дээр ургаж байгаа ногоонуудыг харж яваа нь.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()