1. Мухаммед Али, Сонни Листон нарын хүнд жинд аваргын бүсийн төлөөх тулаан, 1965 оны 5 сарын 25. Нэг дүгээр раунд эхлээд 2 минут 12 секундэд «хий үзэгдэл» нэртэй цохилт хийсний дараа Мухаммед Али ялжээ. Neil Leifer.
2. Аргентин Английн тэмцээний 51 дэх минутанд Диего Марадона түүхэнд «Бурханы гар» нэрээр бүртгэгдсэн хөл бөмбөгийн алдартай голуудын нэгийг гараараа цохин хийж байгаа нь. Дэниель Мотц.
3. «Тамхичид» хэмээх энэ бүтээл бол Tour de France-н түүхэнд хамгийн их худалдагддаг гэрэл зураг юм. 20-иод оны дундуур дугуйчдын дунд тамхи татах нь уушиг цэвэрлэх, уушигний амьсгалах чадвар багтаамжийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн ажиллах чадварыг дээшлүүлдэг дэвшилтэт арга юм гэсэн хуурамч үзэл бодол байдаг байжээ.
4. Хоёр домогт капитан Пеле, Бобби Мур нар бие биеэнээ хүндэлдэгийн тэмдэг болгон майкаа солилцож байгаа нь. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн, 1970 он.
5. 200 метрийн гүйлтийн медалийн эзэд АНУ-ын багын тамирчид Томми Смит, Жон Карлос нар арьс өнгөөр ялгаварлахыг эсэргүйцэж буйн тэмдэг болгож гараа атган дээш өргөж байгаа нь. 1968 оны Мексикийн олимп. Neil Leifer.
6. Сумо бөхийн тамирчин Тасаютака, Тойохибики нар бие биеэндээ бууж өгөхийг хүсэхгүй байна. Токио, Япон.
7. Уснаас үсрэн гарч ирж буй тамирчин бүсгүй. 2012 оны 8 сарын 10, Лондон. Wei Zheng.
8. Майк Тайсон, Леннокс Льюист ялагдсаны дараа хоёр сартай хүү Мигелийн хамт, 2002. Neil Leifer.
9. ЗХУ, Канадын хооронд болсон хоккейн тэмцээн 6:0-оор дуусчээ. 1979 он.
10. Майк Тайсон тулааны үеэр Эвандер Холифилдийн чихийг хазсан юм. Энэ үйлдийнх нь төлөө Тайсоны тэмцээнд оролцох эрхийг түр цуцлан 3 сая доллароор торгожээ. 1997 он.
11. Сергей Бубка бол 19 наснаасаа авахуулаад 35 дэлхийн рекорд тогтоосон, дэлхийн 6 удаагийн аварга, зөвлөлтийн алдарт хөнгөн атлетикийн тамирчин билээ. 1994 онд задгай цэнгэлдэх хүрээлэнд харайсан 6.14 метр, 1993 онд Донецкт зааланд харайсан 6.15 метрийн рекорд харайлтууд одоо болтол эвдэгдээгүй байгаа юм.
12. Трамплинаас үсрэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч албан ёсны бэлтгэлээ хийж байгаа нь. Саппоро хот, 1 сарын 30. Kazuhiro Nogi.
13. Финляндийн Роопе “Madeira Islands Open” гольфийн тэмцээн дээр. Португали, 2012 оны 5 сар. Dean Mouhtaropoulos.
14. Елена Исинбаева Бээжингийн 2008 оны олимпид тулгууртай харайлтаар дэлхийн рекорд тогтоосон билээ.
15. Шанхайн 14 дэх удаагийн усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Адам Претти.
16. Кенийн тамирчин Priscah Jeptoo 2012 оны Лондонгийн олимпийн үеэр. Этиопоос ирсэн өрсөлдөгчөөсөө 5 секундээр хоцорч ирсэний дараа. Mike Powell.
17. 2012 оны Лондонгийн параолимпийн тэмцээний зураг.
18. Ямайкийн “цахилгаан”, дэлхийн хамгийн хурдан хүн, спортын домог Усэйн Болт 2008 оны Бээжингийн олимп дээр дэлхийн шинэ рекордыг тогтоосон байна. Bill Frakes.
19. Сингапурын тамирчин Даррен Чой залуучуудын олимпийн нээлтийн арга хэмжээний үеэр бамбар авч яваа нь. 2010 оны 8 сарын 14. Adam Pretty.