Байгалийн хуурах үзэгдэл – “Зэрэглээ”

2013-08-14, 22:58
32,543
Эрт дээр үеэс л хүмүүс сонин содон зэрэглээг харж байсныг батлах цөөнгүй домог хууч ярианууд одоог хүртэл хадгалагдан үлджээ. Харин хамгийн энгийн “зэрэглээ” болох халуун зам дээрх цэнхэр нуур мэт зэрэглээг та бид бүгд л харж байсан билээ. Гэтэл мянга мянган хүнтэй тэнгэрт харагдах хотууд, хачин маягийн шилтгээнүүд, тэр ч бүү хэл бүхэл бүтэн цэргийн армийг ажигласан байдаг. Энэ байгалийн үзэгдлийг мэргэжилтнүүд тайлбарлаж чадаагүй л байна.
Байгалийн хуурах үзэгдэл – “Зэрэглээ”

1. Зэрэглээ нь нуурын буюу “доор” ажиглагддаг, “дээр” буюу тэнгэрт үүсдэг зэрэглээ, “хажуу” талын гэх мэт хэд хэдэн төрөл байдаг. Нилээд төвөгтэй зэрэглээг «Фата-Моргана» буюу хувилгаан дагина гэдэг ажээ.



2. Доор ажиглагддаг (нуурын) зэрэглээ. Газрын гадаргуу дээрх (жишээлвэл, цөлд) агаарын давхрага маш их халж, ямар нэгэн юмнаас ойсон нарны туяа хугарч хүчтэй мурийдаг байна.



3. Африкийн хойд зүгт байх “Эрг-эр-Рави” хэмээх цөлд жинд явж буй хүмүүс хааяа зэрэглээнд их өртдөг байна. Хүмүүсийн нүдний өмнө 2-3 км-ийн зайд буй мэт баян бүрд гарч ирдэг. Үнэндээ тэр газарт хүрэхэд 700 километрийн зайтай байдаг ажээ.



4. Дээр зэрэглээ (алсад харагдах зэрэглээ). Газрын гадаргуу дээрх агаар халж, өндөрт түүний температур унадаг. Гэвч хэрвээ сэрүүн агаарын давхарга дээр нилээд бүлээн маш сийрэг агаарын үе байвал (жишээлвэл, өмнө зүгийн салхиар туугдаж ирсэн) тэдний хооронд шилжилт маш ховор явагдаж, хугарал нилээд хүчтэй болдог. Газар дээрх ямар нэгэн юмнаас ойсон гэрлийн цацраг нумтай төстэй болж, заримдаа эхний байрлалаасаа хол арав, бүр хэдэн зуун км зайд буцан ирдэг байна. Тэр үед “өргөгдсөн тэнгэрийн хаяа” буюу дээд зэрэглээ ажиглагддаг байна.



5. Францийн “Номин хөх” эргийн оршин суугчид цэлмэг өглөө Газар дундын тэнгисийн хаяанд хэрхэн ус тэнгэрийн хаяатай нийлж, эргээс ойролцоогоор 200 км хол байдаг Корсиканы уулс гинжин хэлбэрт орж далайгаас дээшлэхийг нэг биш удаа харсан байна.



6. “Фата-Моргана” бол зэрэглээний хэд хэдэн төрлөөс бүрдсэн агаар мандал дахь харааны нилээд нарийн үзэгдэл юм. Энэ зэрэглээнд алсын юмс олон дахин олон янзын гажилттай харагддаг. Энэ зэрэглээний үнэмшилтэй тайлбар одоогоор олдоогүй юм. Гэвч олон таамаг онолууд байдаг.



7.



8.



9. Зун цаг агаар халуун, хурц нартай байхад зам дээр алсад харагдах тэнгэрийг харуулах усан шалбаагийг харж болно. Үнэн хэрэгтээ ямар ч усан шалбааг байхгүй, энэ бол харааны хууралт, зэрэглээ юм.

Нуурын усны гадаргуу нарны гэрлийг тольдон харуулж, эрэг хавийн газрын ургамлын дүрсийг бий болгодог. Агаарын давхарга бас гэрлийн туяаг ойлгож, маш хол байгаа байгалийн тонгоруулсан дүрсийг үүсгэж болно. Энэ нь цаг агаар маш халуун байх үед болдог. Халсан агаар дээшилж тэнд агаарын хүйтэн давхаргатай нийлдэг байна.

Гадаргуу нийлсэнээр усгүй цөлд маш хол байдаг баян бүрдийн сагсайсан ургамлуудыг толь мэт харуулдаг. Түүнчлэн зам дээр бодитоор байхгүй усан шалбаагт Тэнгэр тусан харагддаг байна.



10. Хятадын зүүн эрэг хавийн газарт орших Пэнлай хотод олон зуун мянган жуулчид оршин суугчид 4 цагийн турш үргэлжилсэн зэрэглээг харсан гэрч болжээ. Манан орчин үеийн өндөр барилгууд, хотын өргөн гудамжнууд, дуу чимээ ихтэй машин тэрэгнүүд бүхий хотын дүрсийг бий болгожээ. Энэхүү ховор байгалийн үзэгдлийг бий болохоос өмнө Пэнлай хотод бороо 2 өдөр цутган орсон байна.



11. Харин энэ зэрэглээ хятадын амралт сувилалын “Хайнань” арлын эрэг дээр бий болжээ.

Арал дээр агаарын хэм урьд өмнө байдаггүйгээр маш халуун байснаас болж зэрэглээ үүссэн хэмээн таамгалж байна.


Та бүхэн видео бичлэгээс Хятадын зүүн эрэг дээр хэсэг хугацаанд бий болсон “хий үзэгдлэн” бүхэл бүтэн хотыг харна уу.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()