“Хүний оюун ухаан, далайн гахайны гаргаж буй сэтгэл хөдлөлийн хоорондын
ялгааг тодорхойлох маш хэцүү юм”- гэж уг амьтны зан байдлыг судалж буй
эрдэмтэд ярьж байна.
Далайн гахай нь төрөхдөө толгой нь биш, сүүл нь түрүүлж гардаг ганцхан хөхтөн амьтан ажээ. Залуу далайн гахайнууд 2-3 жилийн турш эхтэйгээ байдаг байна.
Байгальд далайн гахайн бараг 40 гаруй төрөл байдаг бөгөөд тэдгээрийн ойрын төрлүүд бол халим, далайн үхэр юм. Далайн гахайнууд ойролцоогоор 10 сая жилийн өмнө миоцены үед улиран хувьсжээ. Ихэнхи төрлийн далайн гахайнууд давстай усанд амьдардаг ч цэнгэг усны амьтад ч бас байдаг.
Нас биеэнд хүрсэн далайн гахай 1.2 метр урт, 40кг (голын далайн гахай), 9.5 метр урт, 10 тонн (касатка) хүрдэг байна. Тархи бол далайн гахайн биеэн дэх хамгийн том эрхтэн юм. Живэхгүйн тулд, унтаж байхдаа далайн гахай амьсгалан тархины хагас нь сэрүүн байдаг байна. Далайн гахайн амьдрал хүчил төрөгчөөс шууд хамаардаг ажээ.
Далайн гахайн үнэрлэх эрхтэн сул боловч маш сайн хараатай, туйлын сонсгол сайтай амьтан юм. Хүчтэй дуу авианы долгион гарган усанд зүг чигээ сайн олж, хоол тэжээл болон бие биеэ олж чаддаг байна.
Далайн гахайнууд цагт 40 км хүртэл хурдтайгаар удаан хугацааны турш сэлж чаддаг байна. Энэ нь ойролцоогоор дэлхийн хамгийн хурдан сэлэлтийн тамирчнаас 3 дахин хурдан гэсэн үг юм.
Түүнчлэн далайн гахайнууд далайн давалгаан дээгүүр сэлэх маш дуртай. Жишээлвэл, Хавайн арлуудын эрэг хавиар давалгаагаар наадагч далайн гахайнуудыг ажиглаж болно.
Далайн гахайтай харьцах нь хүний бие мах бодид, ялангуяа хүүхдийн сэтгэцэд эерэгээр нөлөөлдөг ажээ. Британы мэргэжилтнүүд бүүр 1978 онд ийм дүгнэлтийг хийжээ. Тэр үеэс хойш “далайн гахайн эмчилгээ” хөгжиж эхэлсэн байна. Одоо энэхүү эмчилгээг биеийн болон сэтгэцийн өвчинг, тэр тусмаа "аутизм" болон бусад өвчнийг эмчилэхэд хэрэглэж байгаа ажээ. Далайн гахайтай сэлэхэд архаг өвчнүүд зүгээр болж, дархлаа сайжирч, тэр ч бүү хэл хүүхдүүдийн хэл яриаг хөгжүүлэхэд тусалдаг байна.
Далайн гахайн маш ховор чадвар бол хэт авианы багаж шиг тэд хүний ”доторхийг харж” чаддаг явдал юм. Жишээлвэл, тэд эмэгтэйчүүдийг жирэмсэн эсэхийг хурдан тодорхойлдог ажээ. ”Шинэ амьдралын” мэдрэмж далайн гахайн зүрхийг маш их догдлуулан өдөөж өгдөг учир, тэд хурдан баяр хөөртэйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд хариу үйлдэл үзүүлдэг байна.
Дүрэм ёсоор ирээдүйн хүүхэд рүү хийх санамсаргүй “сэтгэл зүйн дайралт”-аас болгоомжлох, бусад үйлчлүүлэгчдээс амьтны анхаарлыг хөндийрүүлэхгүйн тулд жирэмсэн эмэгтэйчүүдийг далайн гахайтай хамт сэлэхийг зөвшөөрдөггүй байна.
Мексик, Икстапын эрэг. Далайн гахай жирэмсэн эмэгтэй хоёр. Ixtapa, MexicoPicture: CATERS
Амьтныг халамжилж буй хүний сэтгэл хөдлөм жишээ. Төрөөд 10 хонож буй эхийгээ алдсан бяцхан далайн гахайг хооллож байгаа нь.
Түүнд хэдийнээ сайн найз бий болжээ.
Далайн гахайнууд бусад амьтадтай амархан дотносон нөхөрсөгөөр харьцдаг байна.
Далайн гахайн “хувийн” амьдралын талаар ер бусын романтик баримтыг Амазонкийн далайн гахайнуудыг судалдаг амьтан судлаачид олсноор, эр далайн гахай чадамж сайтай хосдоо бэлэг өгдгийг мэдэж авчээ. Ингэхэд үр удмаа үргэлжлүүлэх нэр дэвшигчийн хувиар түүнийг харахын тулд эм далайн гахайг ямар бэлэг хүлээж байдаг юм бол доо?... Мэдээж хэрэг, баглаа замаг!
Далайн гахайнууд гунхсан сайхан байдал, нөхөрсөг зан, уран сэлэлтийнхээ ачаар Дэлхийн гэрэл зурагчдын алдартай модель болжээ.