Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Ямар нэгэн одын анхаарлыг татах
1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн үе эхлэхээс хэдхэн минутын өмнө үдээсээ олны өмнө үдсэнийх нь төлөө Пелед "Puma"-хан төлбөр төлсөн байна. Мэдээж энэ алхам нь олон нийтийн анхааралд өртөж дэлхий даяар тамирчны ямар брэндийн гутал хэрэглэдэг болох нь тодорхой болжээ. Энэ нь илүү хямд бас хамгийн шилдэг арга болсон байна.
2. Бүгдийг худалдаж авах
1970-аад оны үед гарын шингэн саванг АНУ-ын иргэн Роберт Тейлор л зардаг байсан байна. Тэрээр энэ бүтээгдэхүүнийг ирээдүйтэй гэдгийг мэдэж байсан ч үүнийгээ патентжуулж чадахгүй байсан аж. Шингэн саван үйлдвэрлэх санаа нь шинэ санаа биш байсан юм. Тиймээс томоохон савангийн байгууллагууд энгийн нэгэн саван үйлдвэрлэгчийг ялан дийлж, дэлхийн тавцанд гарах боломжтой байжээ.
Үүнээс хамгаалж Тейлор шингэн савангийн хуванцар үйлдвэрлэгч байгууллагын бүх савыг нь худалдаж авсан байна. Тухайн үед ийм компани ердөө л хоёр байжээ. Энэ бүх савнуудыг худалдаж авахад тэрээр 12 сая долларыг зарцуулсан аж. Ингээд түүний өрсөлдөгч байгууллагууд хөмхийгөө хазаж үлдэхээс өөр аргагүй болсон бөгөөд 2 жилийн дараа Тейлор өөрийн бизнесийг Colgate-Palmolive-т 61 сая доллараар зарсан байна.
3. Өрсөлдөгчөө залилах
Герберт Дау нь Мичиганд “Dow Chemical” хэмээх химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгууллагыг байгуулсан аж. Тэрээр өөрийн бүтээгдэхүүнийг хувийн байгууллагуудад 36 цент фунтаар зарж байсан ч төдийлөн амжилтанд хүрч чадахгүй байсан юм. Дауг гарсны дараа түүний өрсөлдөгч Германы байгууллагынхан 15 центээр бүтээгдэхүүнээ зарах болсон байна. Энэ арга замаар Германы үйлдвэр эрхлэгч Даугийн байгууллагыг хаах зорилготой байжээ. Гэтэл Дау Германы бүтээгдэхүүнийг нууцаар худалдан авч Европт 27 центээр зарах болсон байна. “Dow Chemical” одоо дэлхийн хамгийн томоохон байгууллагуудын нэг болсон юм.
4. Хохирогчдод туслах
8-р сарын 5-нд Чили дахь Сан-Хосе-ийн нүүрсний уурхайд осол болсноос 33 хүн газар дор 3 сарын турш амьдарсан байна. "Oakley" компанийхан уурхайчдад хоол хүнс болон өөрсдийн брэндийн нүдний шилийг илгээсэн аж. Уурхайчдыг газраас гаргахад тэд нарны шилийг зүүх шаардлагатай болсон юм. Учир нь тэд нарны гэрэл хараагүй аль хэдийн 3 сар болсон байжээ. “Oakley” брэндийн шилийг зүүсэн уурхайчид бүхий л нэвтрүүлэг, сайтуудаар цацагдсан юм.
5. Хардалт төрүүлэхгүй байх
Dell –ийн эх хавтанг анх зөвхөн Тайваны компанийхан үйлдвэрлэдэг байжээ. Харин нэгэн өдөр энэ бяцхан компанийхан Dell –д компьютерыг бүтнээр нь үйлдвэрлэх саналыг тавьсан байна. Тайваны компанид ямар ашигтай байхыг хэн ч ойлгохгүй байсан ч Dell –ийн хувьд ашигтай санал байсан учир тэд хүлээн зөвшөөрчээ. Үүний дараа Тайваны компанийхан худалдаанд ч оролцох болсон бөгөөд Dell-д маш ашигтай байлаа. Харин энэ үед Тайваны компани өөрсдөө компьютер үйлдвэрлэх болсон байна. Ингээд тэд АНУ-ыг зорьсон бөгөөд томоохон компьютерын компани болсон бөгөөд ийнхүү ASUS брэнд үүссэн байна.
6. Үйлчлүүлэгчдийн зөвөлгөөг сонсох
Өмнө нь шүдний ооны шахах зай нь маш жижигхэн ердөө л 2 мм байсан байна. Нэгэн удаа Colgate компанийнханд худалдаагаа ихэсгэх шаардлагатай байсан учир тэд хамгийн шилдэг санааны уралдаан зохион байгуулжээ. Ингээд нэг хүн ооны нүхийг томруулах санааг тавьсан байна. Тухайн үед энэ маш утгагүй мэт санагдаж байсан ч Colgate-ийнхан азаа үзэхээр шийджээ. Ооны нүх нь том болсноор хүмүүсийн оог хэрэглэх нэг удаагийн хэмжээ нь ихэссэнээр ооны худалдаа ч нэмэгдсэн байна.
8. Нөхцөл байдалд тохируулан ажиллах
Virgin компанийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон нь Британд амарч байжээ. Түүнд Пуэрто-Рико хүрэх онгоцны тасалбар байсан ч яагаад ч юм энэ нислэгийг хойшлуулсан аж. Ингээд тэрээр 2000 доллараар нислэгийн билет худалдан авсан байна. Энэ онгоцонд ганцхан тэр сууж явах байсан учир бүх суудлын тоог 2000 долларт хуваан нэг хүний үнийг гарган авжээ. Ингээд тэрээр зарлалын самбар дээр: "Virgin Airways: Пуэрто-Рико хүртэл 39 доллар" -хэмээх зарлал наасан байна. Пуэрто-Рико нисэж ирсний дараа нэгэн зорчигч Ричардад хандан "Нислэг чинь амжилттай боллоо. Яагаад өөрийн нислэгийн компанийг байгуулж болохгүй гэж?..." -гэсэн саналыг тавьснаар Ричардад нислэгийн компани байгуулах санаа орж ирсэн байна.
9. Зургаар татах
“BlackBerry утаснаас илгээлээ” гэх захиа, фото зөвхөн томоохон захиралуудын явуулсан электрон захиа дээр гардаг байжээ. Тиймээс энэ нь BlackBerry-ийн сурталчилгаа болж байсан юм. Нэгдүгээрт: захиа илгээж буй хүн нь BlackBerry утсыг хэрэглэж байгаа учир томоохон албан тушаалтай хүн болохыг илэрхийлж, Хоёрдугаарт: гар утсаар бичсэн учир ганц хоёр үсгийн алдааг ойлгоорой гэсэн санааг илэрхийлж байсан байна. Үүнээс гадна дэлхий даяар BlackBerry утсыг хэрэглэх нь хичнээн эвтэйхэн амар болохыг ойлгож байсан юм. Хэрэглэгчдэд энэ бичгийг арилгах боломж байсан ч тэд огтхон ч энэ аргыг ашигладаггүй байжээ.
10. Бусдын алдаан дээр ажиллах
80-аад оны сүүл 90-ээд оны эхэн үеэр AT&T харилцаа холбооны компанийхан нэгэн маркетингийн ажлыг зохион байгуулжээ. Өдөр бүр зурагтаар 1-800-OPERATOR холбоогоор ярьснаар Олон Улс руу холбогдоход илүү хямд үнээр ярих болно гэсэн сурталчилгааг гаргаж байсан байна. Харин MCI компанийхан зарим үзэгчдийг OPERATOR гэсэн үгийг сонсохгүй байх магадлалтай хэмээн үзэж дугаараа 1-800-OPERATOR дээр бүртгэж дуудлагыг дамжуулж байсан бол AT&T-ийнхэн сурталчилгааны мөнгө төлсөөр байжээ.