Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Селена Гомес болон Жастин Бибер
2011 оноос үерхэж 2012 оны 11 сард салжээ.
2. Ванесса Хаженс болон Зак Эфрон
“High School Musical”-д тоглож байхдаа нэг нэгэндээ дурласан байна.
3. Тейлор Свифт болон Тейлор Лотнер
Энэхүү хосуудын хайр ердөө л 3 сарын турш үргэжлилсэн байна. “Валентины өдөр” кинонд тоглож байх үедээ нэг нэгэндээ татагдаж байгаагаа ойлгосон байна.
4. Жессика Симпсон болон Ник Лаше
Жессика дуучин болох гараагаа эхлэж байх үед Ник "Degrees" хамтлагийн хөгжимчин байсан бөгөөд энэ үед тэдний дунд хайр сэтгэлийн холбоо үүсжээ. Тэд хэсэг хугацаанд салсан боловч 2001 онд эргэн нийлж жилийн дараа гэрлэлтээ батлуулсан байна.
5. Роберт Дауни болон Сара Жессика Паркер
Энэ бол маш эртний түүх юм. Эдгээр хосууд 19 настай байхдаа танилцсан бөгөөд 7 жилийн турш хайр сэтгэлийн халуун холбоотой байжээ.
6. Деми Ловато болон Жо Жонас
Деми Ловато болон Жо Жонас нар хоорондоо маш олон зүйлээр холбогдож байсан ч 2010 онд салсан банйа.
7. Майли Сайрус болон Ник Жонас
Хоёр жилийн турш гайхалтай хосууд байжээ.
8. Бритни Спирс болон Жастин Тимберлейк
Бритнитэй холбоотой маргаанаас болж эдгээр хосууд гурван жилийн дараа салсан байна.
9. Сара Хайланд болон Мэтт Прокоп
Хосууд жилийн турш хил дамжин холбогддог байсан бөгөөд хэсэг хугацааны дараа нийлэх хэрэгтэй гэдгээ ойлгожээ.
10. Орландо Блум болон Кейт Босуорт
Энэ хос 4 жилийн турш холбоотой байсан байна.
11. Алекс Петтифер болон Дианна Агрон
Эдгээр хосууд 3 долоо хоногийн дотор нэг нэгэндээ татагдаж жилийн турш болзож байсан бөгөөд гэрлэх төлөвлөгөөтэй байсан ч 2011 онд салжээ.
12. Аарон Картер болон Хилари Дафф
Аарон Картен, Хилари Дафф нарыг төгс хосууд хэмээн үзэж байсан ч жилийн дараа Аароны анхаарлыг Линдси Лохан татах болсноор хосууд салсан байна.
13. Жейден Смит болон Кайли Женнер
Кайли Instagram-аар Жейденд сэтгэлээ илчилж байжээ.
14. Айрленд Болдуин болон Слейтер Трут
Одоогийн байдлаар папараццийн гол бай болоод байгаа хосууд юм.
15. Миранда Косгроув болон Нэт Вулфф
3 жилийн турш эдгээр хосуудын харилцаа нууцлаг байсан байна.