Шведүүд мумийг амилуулж байна

2013-08-06, 20:09
16,519
Стокгольмийн музей (Medelhavsmuseet), FARO, Autodesk компаниуд эртний зандалшуулсан шарилуудыг сүүлийн үеийн технологийг ашиглан, дотор нь орсон мэт харуулах төсөл дээр хүчээ нэгтгэхээр шийджээ. Музейн цуглуулганаас 6 мумиг сонгож, зургийн 3D шинэлэг аргыг ашиглан тоон системд шилжүүлсэнээр интерактив үзэсгэлэнгийн хэлбэрээр хүмүүст хүрч, үзэгчдэд ойлгомжтой болох бөгөөд уг музей 2014 оны хавар нээгдэх ажээ.
Шведүүд мумийг амилуулж байна

Шведийн музей мумигийн цуглуулгаа 3D хэмжээгээр тоон системд шилжүүлснээр үзэгчид муми дотроо ямархуу байдгыг харах болно. Хоёр дахин хүчтэй КТ сканер ашиглан мумигийн доторх байдлыг судалж байна.

www.caak.mn

Стокгольм дахь “Medelhavsmuseet” музейн мумийг рентген сканерийг ашиглан урьдчилан бэлдсэн технологийн тусламжтайгаар тоон системд шилжүүлэх ажээ.

www.caak.mn

“Хоёр дахин хүчтэй томографийг ашиглан шарилын дотор юу байгааг маш өндөр нарийвчлалтайгаар харахаас гадна шарил доторх зүйлс юугаар бэлдсэнийг ч харах болно. Энэ нь хүмүүсийг эртний египтчүүдийн амьдралыг улам сайн мэдэж авахад туслана.” -хэмээн музейн эрхлэгч найдаж байгаа ажээ.

www.caak.mn

Autodesk, FARO компаниудын хамтран ажиллаж байгаа нь шарилын гадаргуу, өнгө, авс зэргийг аюулгүй байдалд фотограмметрийг лазерийн 3D сканертэй хослуулан сканердах боломж олгож байна. Цуглуулсан бүх материалийг тусгай програмаар боловсруулна.

www.caak.mn

Археологчид эртний шарилуудыг шинээр нээхдээ юу хийж, хэрхэн ажилладаг шиг музейд ирсэн хүмүүс тоон системийн ачаар зандалшуулсан шарилыг судлахаас гадна, авсан дээрх сийлбэрийн мөр, авсан дотор шарилтай хамт оршуулсан зүйлс зэргийг харж чадна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()