Жуулчид алмасны зургийг авчээ

2013-08-01, 04:05
35,821
Канадын алслагдсан ууланд авсан энэ видео бичлэг алмасны ангуучдыг бужигнуулжээ. Бичлэг дээр өндөр үсэрхэг гадаад төрхөөрөө алмастай адил амьтан харагдаж байлаа.
Жуулчид алмасны зургийг авчээ

Канадын баруун талын хязгаар нутаг (Британий Колумб) онгон зэрлэг байгальд дурлагчдыг үргэлж өөртөө татаж байдаг. Учир нь энэ нутаг дэвсгэр дээр ховор төрлийн ан амьтад, шувууд амьдарч байдаг 14 үндэсний парк оршдог ажээ.

Хоёр жуулчин битүү ой мод болсон ууланд даяанчлахаас гадна үзэсгэлэнт сайхан газруудын зургийг авахаар шийдсэн байна.



Аялагчид канадын байгалийн бичлэгийг хийж байтал, гэнэт камерт нэг хачин амьтан орж иржээ. Тэрээр модны цаанаас гарч ирээд хэдэн алхам хийгээд  дахин шугуй руу орон алга болжээ.

Бичлэг ердөө 20 секунд үргэлжилж байгаа бөгөөд нилээд хол зайнаас хийгдсэн учир энэ хачин амьтныг тодорхойлоход асуудалтай ажээ. Гэвч алмасны ангуучид Канадын алслагдсан ууланд алмас тэнүүчилж явдаг болохыг батлах нотолгоонуудыг зөндөө харсан гэдэг.

Нутгийн анчид домогт хүн дүрст амтьныг өндөр, үсээр бүрхсэн бадируун биетэй, урт гартай хэмээн дүрслэн ярьдаг.

Хойд Америкийн ойд жинхэнээсээ ямар амьтан амьдарч байгаагийн учрыг олохын тулд Жуулчид хэн нэгний, магадгүй  мэргэжилтний сонирхолыг татаж магад хэмээн найдаж энэхүү бичлэгийг YouTube дээр тавьсан байна.



Британий Daily Mail сонинд мэдээлснээр видео бичлэг алмасыг “шүтэгчдийн” сонирхолыг багагүй татсан бололтой.

Энэ үнэхээр алмас байв уу, эсвэл хэн нэгний дайжигнах арга уу?


Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()