“Google” –ийн ирээдүйн 10 төсөл

“Google" зөвхөн хайлт хийгээд зогсохгүй маш олон шинэлэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн томоохон тэргүүлэгч компаниудын нэг билээ. Хамгийн сонирхолтой, нууцлаг зүйлүүд дээр Google X багийнхан ажилладаг байна. Google нь Apple брэндийн хүчтэй өрсөлдөгч болоод байгаа бололтой. Ингээд Google –ийн ирээдүйн 10 төсөлтэй танилцацгаая.
“Google” –ийн ирээдүйн 10 төсөл

1. Жолоочгүй машин
Google X багийнхан олон жилийн турш “Driverless Car Program” дээр ажиллаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар жолоочгүй машиныг олон нийтийн зам дээр турших зөвшөөрлийг авахыг хичээж байгаа бөгөөд Калифорни болон Невада мужууд л зөвшөөрсөн байна. 2012 оны 8 сарын байдлаар 480 мянган км зам дээр туршилт хийгээд байгаа бөгөөд туршилт үргэлжилсээр... Харин ийм төрлийн машин хэзээ зарагдах нь тодорхойгүй байгаа билээ.

www.caak.mn

2. Google Glass
Энэ шилийг зүүснээр танд ухаалаг гар утас, компьютер хэрэггүй болох бөгөөд нүднийхээ хөдөлгөөний тусламжтайгаар та бүхий л мэдээллийг хүлээн авах болно. Google Glass –ыг нэлээд олноор үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ч одоогийн байдлаар сэтгүүлчид болон шилний үйлдвэрлэгчид л энэ шилний гайхамшгийг мэдэрсэн байна. Харин 2014 онд худалдааны зах зээл дээр гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

www.caak.mn

3. Google-ийн ухаалаг гэр
Android@Home хэмээх шинэлэг систем нь таныг эзгүй байхад шаардлагатай гэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг захиалж, таныг ирэхэд халуун кофе чаначихсан сууж байх боломжтой гэнэ. Android@Home систем нь гэрийн бүхий л цахилгаан хэрэгслүүдтэй холбогдсон байх юм байна. Гэхдээ энэ системний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байгаа аж.

www.caak.mn

4. Сансрын цахилгаан шат
“Time” сэтгүүлд мэдээлснээр Google X багийнхан иргэдийг сансарт цахилгаан шатны тусламжтайгаар хүргэх төслийг гаргасан аж. Энэ төсөл амьдрал дээр бодит болж хэрэгжих эсэх нь эргэлзээтэй бөгөөд хэрвээ үнэхээр хэрэгжих бол маш олон техникийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай болно.

www.caak.mn

5. Android үйлдлийн системтэй ухаалаг цаг
Apple-ийн “iWatch” ухаалаг цагны өрсөлдөгч болох “SmartWatch”-ыг Google –ийнхэн үйлдвэрлэж эхлээд байгаа гэнэ. Энэ шинэхэн бүтээгдэхүүн 2014 оны эхээр худалдаанд гарах юм байна.

www.caak.mn

6. Google таны эрүүл мэндэд анхаарал хандуулна
Adimab хэмээх шинжилгээний байгууллагатай Google хамтран ажилладаг байна. Харин төслийн гол зорилго нь таны биед буй өвчнийг оношилж, эмчлэхэд та ердөө л нэг бяцхан дамжуулагчийг залгих хэрэгтэй бөгөөд үүний ачаар онош тогтоогдож, эмчилгээ эхлэх аж.

www.caak.mn

7. Утасгүй интернэт
Дэлхийн өнцөг булан бүрийг утасгүй интернэтээр хангах төслийг Google –ийнхан хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ. Хэрвээ энэ төсөл амжилттай болвол интернэтгүй дэлхийн гуравдагч орнууд хүртэл цахим ертөнцөд хамрагдах боломжтой болж байна.

www.caak.mn

8. Android системтэй тоглоом
Google –ийнхан Apple компанийн хүчтэй өрсөлдөгч болж байна. “Wall Street Journal”-ын мэдээлснээр энэ тоглуулагч нь Android үйлдлийн системтэй бүхий л тоглоомыг танай гэрийн зурагтан дээр төвөггүйхэн гаргах юм байна.

www.caak.mn

9. Motorola
Google-ийн хөрөнгө оруулалтын ачаар – Motorola-ийнхан Moto X хэмээх Android үйлдлийн системтэй ухаалаг гар утсыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд орчин үеийн бүхий л шинэлэг программууд болон хэд хэдэн өвөрмөц зүйлс энэ утсанд байх гэнэ.

www.caak.mn

10. Эрчим хүчний эх үүсвэр
Нарны болон салхины эрчим хүчээр ажилладаг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллага болох Makani Power-т Google хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд саяхнаас бүхлээр нь худалдан авсан байна. Makani Power компанийн хамгийн алдартай төхөөрөмж нь 300-650 метрийн өндөрт эрчим хүч ялгаруулах салхин сэнс байсан юм.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()