Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Одоо Ровена Бакстон-Хендерсон 26 настай билээ. 13-тай байхад нь сургуулийн эмч түүний жинг үзчихээд түүнд турах хэрэгтэй гэж хэлсэний дараанаас бүсгүйн өвчин эхэлжээ. Тэр үед Ровена 105 кг жинтэй байжээ. Түүний жин үнэхээр хэвийн хэмжээнээс хэтэрсэн байсан ч, доромжилсон үг нь охины сэтгэлийг шархлуулж, улмаар юм идэхээс айж эхэлсэн байна.
Ровена (баруун талаас) 9 настай байхдаа ихрийн хамт.
Ровена бараг л идэхээ байж, сүүлдээ охиныг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхэд хүрчээ.
Бүсгүй үнэхээр хүнд өвдсөн бөгөөд 182 метр өндөртэй түүний жин 35 кг хүртэл буурчээ. Түүний эх Кароланн Хендерсон охиныхоо үхэлд бэлтгэж эхэлжээ.
16 настайдаа Ровена хоол боловсруулах замын өвчтэй хүмүүсийг эмчилдэг тусгай эмнэлэгт 7 сар хэвтжээ. Эмч нар охиныг гуурсаар хооллоход хүрч байлаа. Бүгд хичээсэн ч, тэрээр турсаар л байлаа.
Өвчинөө хэрхэн ялсан тухай Ровена Бакстон-Хендерсон Манчестерийн их сургуулийг анагаахын химийн чиглэлээр магистрийн зэрэгтэй төгссөн хойноо л ярихаар шийджээ.
“Би амьдралынхаа хамгийн үнэтэй он жилүүдийг алдсан. Эмч нар намайг бараг үхэж байхад амийг минь аварсан. Сувилагч бага зэрэг чихэр идэх хэрэгтэй гээд надад хэдэн дугараг глюкоз өгсөн. Миний идэх ёстой л калорийн хэмжээ байна гэж би эхлээд бодсон.”- хэмээн Ровена өгүүлжээ. Харин одоо тэрээр 60 кг жинтэй ажээ.