Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Сабин Лисицки
Польшийн хольцтой энэхүү үзэсгэлэнт герман бүсгүй Уимблдоны цомын тэмцээн бүрт аль нэг шилдэг тамирчныг ялдаг “номтой”. Энэ удаад тэрээр хэн нэгнийг биш, бүүр Серена Уильямсыг ялж, Их дуулганы финалд оролцох боломжийг карьерийнхаа турш анх удаа олж авчээ. Түүнд ялагч болох бүх боломж бий.
2. Габриэла Сабатини
Наяад оны сүүлч, 90-ээд оны эхэн үеийн теннисийн домог болсон тэрээр 27 цол хэргэмтэй бөгөөд ер бусын үзэсгэлэнтэй латин америк төрхөөрөө маш олон рекламны гэрээ хийж байжээ.
Түүний залуу нас.
3. Даниэла Гантухова
Мода хөөдгөөрөө алдартай теннисчин төдийгүй маш урт хөлтэй гэдгээрээ алдартай.
4. Анна Иванович
Энэхүү үзэсгэлэнтэй Серб бүсгүй 25 настай хэдий ч Дэлхийн шилдэг теннисчин болж, 11 тэмцээнд түрүүлж, Их Дуулганы эзэн болоод амжжээ. Дэлхий дахин дахь теннисийн хорхойтнуудын хамгийн хайртай тамирчин гэгддэг.
5. Мария Кириленко
Маша Дэлхийн топ-10-т дөнгөж энэ жил л багтсан байна. Ганцаарчилсан ангилалд зургаан удаа ялалт байгуулж, хосын тэмцээнд 12 удаа түрүүлж, 2012 оны зуны Олимпод хүрэл медаль авсан тэрээр алдарт мачо Александр Овечкины зүрх сэтгэлийг хайлуулсан билээ.
6. Мария Шарапова
Бүх цаг үеийн хамгийн сайн теннисчдийн нэг. Дөрвөн удаагийн Их Дуулганы эзэн, хэдэн арван рекламанд тоглосон "жүжигчин” түүнийг спортын амжилт болон тачаангуй байдлаараа хэчнээн их хөрөнгө хураасныг хэн ч таашгүй.
6. Анна Курникова
Аннагийн талаар одоо тамирчин гэхээсээ илүү фото модель, зугаа цэнгэлийн ертөнцийн од мэтээр ярих болсон. Гэвч тэрээр Оросын теннисчин бүсгүйчүүдийн дундаас Дэлхийн топ-10-ын жагсаалтад орсон анхны тамирчин төдийгүй WTA зэрэглэлийн 16 цом, тэр дундаа Мартин Хенгесийн хамтаар Australian Open тэмцээнд 2 удаа медаль хүртсэн гэдгийг нь мартаж болохгүй.