Дэлхийн удирдагчдын унаа

Сүүлийн үед олон төрлийн машин үйлдвэрлэх болсон билээ. Эдгээр хүлгүүд сайхан, эдэлгээ сайтай эсвэл бүр аймшигтай ч байж болно. Мэдээж машин авахаар шийдсэн бол та машиныхаа марк, сэлбэг, чанар, өнгө үзэмж, үнийг ихээхэн судалдаг. Харин үнийн тал дээр санаа зовохгүй хүмүүс үнэхээр азтай юм. Ингээд томчуудын ямар унаанд өөрийгөө даатгадаг талаар сонирхоцгооё.
Дэлхийн удирдагчдын унаа

1. Орос
Оросын зам дээр эдэлгээ сайтай машин хэрэгтэй гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс ч ОХУ-ын ерөнхийлөгч Путин нь Германы машиныг илүүд үздэг бололтой. Түүний хэрэглэдэг машинууд нь 3 тонн жинтэй Mercedes S-600 Guard Pullman бөгөөд сум болон тэсрэх бөмбөг нэвтрэхээс хамгаалсан хамгаалалттай бөгөөд 6.0 мотор бүхий V12 хөдөлгүүртэй юм байна. Удахгүй алдарт “Pullman”-ы халааг "лимузин ЗиЛ 4112" авах аж. Өөрөөр хэлбэл, оросууд өөрсдөө төрийн тэргүүндээ машин хийж өгөхөөр шийдсэн.

www.caak.mn

2. Япон
"Toyota Century" олон жилийн туршид Японы удирдлагуудын шилдэг хүлэг байсаар ирсэн. Энэ машиныг гар аргаар хийдэг бөгөөд загвар нь 40 жилийн туршид солигдоогүй гэнэ. Японы удирдлага 350 морины хүчин чадалтай "Toyota Century"-ийг илүүд үздэг бөгөөд энэ хүлэг нь улсын дугааргүй явдаг байна.

www.caak.mn

3. Хятад
Хятадын тэргүүн Си Цзиньпин улсынхаа үйлдвэрийг илүүд үздэг байна. Томоохон баяр ёслолын үеэр тэрээр "FAW Hong Qi HQЕ" хүлгийг илүүд үздэг бөгөөд 6.4 метрийн урттай, 2 метрийн өргөнтэй аж. Машины өндөр нь 1.72 метр бөгөөд 4.5 тонн жинтэй гэнэ. Хятадын тэргүүний хүлэг нь 12 цилиндртэй, 400 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй юм.

www.caak.mn

4. Франц
1954 оноос Францын ерөнхийлөгч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих болжээ. Гол анхаарлыг "Citroen" дээр хандуулж байсан бөгөөд 1954 онд Рене Коти “Citroen Traction 15/6 H”, 1962 онд Шарль Де Голль "Citroen DS." хөлөглөж байсан байна. Харин 2007 оноос Николя Саркози лимузин “Peugeot 607 Paladine” болон “Renault Safrane Biturbо” унах болжээ. 2012 онд Франсуа Олланд "Citroen"-ыг эргэн унах болсон байна.

www.caak.mn

5. Их Британи
Елизавета 2 "Rolls-Royce"-ын хүлгүүдийг унах дуртай гэнэ. Хатан хааны хамгийн дуртай хүлэг нь "Phantom VI" юм байна. Харин аялал жуулчлал хийх үедээ Елизавета II "Bentley Arnage Red Label" -ыг хүлэглэдэг бөгөөд "Volkswagen" загвараар хийгдсэн аж. Түүний хамгийн хайртай хүлэг нь 7.0 мотор бүхий 400 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй гэнэ.

www.caak.mn

6. АНУ
АНУ-ын ерөнхийлөгчдийн хувьд Lincoln болон Cadillac хэзээд тэргүүн байрыг эзэлж байсан. Харин 2009 оноос Америкийн тэргүүнүүд "Cadillac One"-ийг илүү сонирхох болсон бөгөөд энэ нь 15 секундэд 100км\цаг хүртэл хурдалдаг аж. Хамгийн дээд хурд нь 100км\цаг юм. Машины салоны хувьд төгс бөгөөд таны хүссэн бүхий л зүйл байх гэнэ.

www.caak.mn

7. Итали
Ерөнхийлөгч Жоржо Наполитано албан ёсны тэргээрээ Италийн "Lancia Thema"-г сонгосон байна. Энэ хүлгийг 2011 од Женевт анх танилцуулсан бөгөөд "Chrysler 300С"-ийн ихэр загвар юм байна.

www.caak.mn

8. Герман
Ангела Меркель албаны тэргээрээ "AudiA8L"-ийг сонгосон бөгөөд галт зэвсэгнээс хатагтайг хамгаалах юм байна. Үүнээс гадна энэ хүлэ нь 6.0 мотор бүхий 450 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй аж. Харин дотоод чимэглэлийн хувьд албаны бөгөөд мини-бартай юм байна.

www.caak.mn

9. Чех
Чехийн ерөнхийлөгч Милоша Земаны гаражинд "SkodaSuperb" хүлэг байх бөгөөд 3.6 литрийн 260 морины хүчин чадалтай V6 хөдөлгүүртэй юм байна. Аюулгүй байдлын үүднээс ерөнхийлөгчийн машины талаар мэдээллийг цацаагүй бөгөөд 6.4 секүндын дотор 100км\цаг хүртэл хурдалдаг гэнэ. Хар өнгөтэй, арьсан дотортой, агааржуулагч болон сэнстэй юм байна.

www.caak.mn

10. Норвеги
Норвегийн ерөнхий сайдуудын нэг болох Йенс Столтенберг огтхон машинд итгэдэггүй байсан учир ажилдаа унадаг дугуйгаар явдаг байжээ. Гэхдээ л үнэнч хүлгээ машинаар солих цаг болсон болов уу?

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()