Хэрвээ барби төгс биш байсан бол...?

2013-07-06, 22:09
17,017
Барби шиг харагдахыг хүссэн Украйн бүсгүй өөрийн хавиргыг авахуулж, нарийхан бэлхүүстэй болж, хэд хэдэн гоо сайхны хагалгаанд орж хүссэн галбиртаа хүрснийг дэлхий даяар мэднэ. Барбигийн галбир нь энгийн эмэгтэй хүний галбираас хэд дахин өөр бөгөөд хэт нарийхан бэлхүүс, урт нарийн хөлтэй байдаг. Энэ нь сүүлийн үеийн охидод тулгарч буй нэлээд томоохон асуудал бөгөөд ихэнхи нь л барби мэт галбиртай болохыг хүсэж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа билээ. Америкийн зураач Николай Ламм энэ тал дээр өөрийн зовнилыг илэрхийлсэн байна.
Хэрвээ барби төгс биш байсан бол...?

3D-принтерийн тусламжтайгаар Ламм 19 настай энгийн Америк охины галбираар барби хүүхэлдэйн хэв маягийг бүтээжээ. Гэтэл барбины хүзүү нь хүүхэлдэйнээсээ 2 дахин бүдүүн, хөл нь 2 дахин богино, толгой нь жижиг болсон аж. Бусад зүйлийг нь хэвээр үлдээж өөрчлөөгүй байна. Ингээд хэрвээ барби зорсон мэт галбиртай биш байсан бол хэрхэн харагдах байсныг үзэцгээе.

Харьцуулсан зураг.
Баруун талынх нь 19 настай охины биеийн хэлбэрээр хийсэн Барби.















Эцэст хэлэхэд, охид минь Барби бол хүмүүсийн төсөөллөөр хичээж зурж хийсэн бүтээл гэдгийг санаарай. Түүн шиг төгс биетэй болох гэж дурлах хэрэггүй юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()