Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу

Хүмүүсийн сэтгэлийг уяраасан, хүчирхэг болоод эрхэмсэг, олон утга агуулгыг цаанаа агуулсан “WHEELCHAIR FASHION SHOW” маш амжилттай болж дууслаа. Энэхүү шоуг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бид чадна сайтын ажилтан Б.Отгонтуяа анх санаачилж, Урлах Эрдэм Дээд Сургууль, Түгээмэл Хөгжил болон бусад ТББ-ын гишүүдтэй хамтран зохион байгууллаа.

Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу
 
Бид нийгэмд өөрсдийгөө урлаг, гоо сайханаар дамжуулан таниулах, иргэдийнхээ идэвх санаачилгыг нэмэгдүүлж, шинэлэг байдлыг бий болгоход томоохон алхам хийх зорилготой байсан юм. Үнэхээр ч энэ хүсэл зорилго маань 6 сарын 17-ны энэ орой биелэгдэж олон олон залуусын маань хүсэл мөрөөдөлд даль жигүүр ургалаа.


 
4 сар гаруйн хугацаанд бид хамтдаа хичээж, Урлах эрдэм дээд сургуулийн дизайнерууд тэргэнцэртэй иргэдийн биеийн онцлогт тохируулсан энгийн болон гоёлын хувцасуудыг загварлаг байдлаар урлаж, залуус маань амьдралдаа тод томруун мөр үлдээх загвар өмсөгч болох бэлтгэл хийж хамтдаа ажилласан юм.  


 
Тэргэнцэртэй 17 залуучууд 2-4 ээлжийн 70 гаруй хувцасыг өмсөн Монгол Модель агентлагийн загвар өмсөгчидтэй тайзан дээгүүр явж хувцасаа амилуулав. Тэд загварын үзүүлбэрээ маш чадварлаг байдлаар жүжигчилсэн тоглолт хийн үзүүлсэн нь үзэгч биднийг алмайруулж байв. Шар айраг хамтлагийн дуучин Ганхүү хөтлөн, бэрхшээлтэй 5 залуус мэргэжлийн бүжигчидтэй “Сontemporary Аrt dance” бүжиг бүжиглэж, үндэсний гоёлын хувцасны үзүүлбэрийн ард “Шанзны 3” хамтлагийнхан хөгжимдөж, Драмын театрын жүжигчин Отгонцэцэг тэргэнцэртэй залуустай хамт жүжигчилсэн үзүүлбэр үзүүлсэн гэх зэргээр тоглолт өрнөсөн өвөрмөц шоу болов. Нэг үгээр хэлэхэд хэний ч төсөөлж байгаагүй гайхамшигтай үйл явдал болж өнгөрлөө.





























































































Ийм гайхалтай шоуг санаачилсан Б.Отгонтуяа болон бусад зохион байгуулагчид, оролцогчдод Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр зуучлал, мэдээ мэдээллийн нэгдсэн портал цахим хуудас: https://www.facebook.com/BidchadnaMN
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()