Нэлээд хэд хоногийн өмнө манай нэг гишүүн гудамжнаас 6 сартай золбин охин гөлөг хөлөө машинд дайруулчихсан байхыг олоод “Энэрэх” эмнэлэгт хүргэсэн билээ. Энэрэх мал эмнэлэгийнхэн түүнд туслаж үзлэг хийж, бид бүгд хувиасаа хандив цуглуулж, одоог хүртэл тэр эмнэлэгтээ эмчлүүлж байгаа. Эмч нар үзээд хөлний шарх удчихсан, яс бутарсан учир хөлийг далаар нь тайрхаас өөр аргагүй гэсэн юм.
Тэгээд эзэнгүй золбин гөлгөнд ийм мэс засал хийлээ гэхэд, дараа нь харж хандах хүнгүй учир маш их зовох болно. Тэрний оронд унтуулах тариа хийх санал гаргасан. Бид бүгд тэр гөлгөнд азтай байж, эзэнтэй болоод сайхан амьдраасай гээд “Lucky” гэдэг нэр өгсөн бөгөөд өнөөдөр өглөө хагалгаанд орчихсон. Одоо хөлөө тайруулах мэс засал үргэлжилж байгаа.
Эмч шархыг нь боож байна.
Үдээс хойш хагалгаанаас гарна. Та бүхэн энэ тухай мэдээллийг сайтандаа тавьж, олон сайхан сэтгэлтэй хүмүүст хүргэж өгөөч гэж гуйж байна.
Нохой хагалгаанаас гархад, бид нар хоол унд аваачиж өгнө. Мөн тэнхрэх хүртэл нь эмнэлэгт байлгах зардлаа ч гаргана. Гол нь сайн тэжээх хүн хэрэгтэй байна. Бид нар өөрсдөө гэртээ нохойтой учраас бас боломжтой хүн төдийлөн гарч ирээгүй.
Урд нэг хөлөө авхууллаа гэхэд, дараа нь хиймэл дугуйтай хөл хийж өгөх бодолтой байгаа. Мөн авж тэжээх айлд нь очиж туслах болно. Нэг ч гэсэн амьтан, хэдийгээр жирийн нэгэн золбин гөлөг ч гэлээ энэ өрөвдөлтэй нохойнд сайхан амьдрал бэлэглэхийг хүсч байна. Бид facebook дээр чадахаараа share хийсэн. Та бүхэн энэ мэдээллийг илүү олон хүнд хүргэж өгнө гэдэгт найдаж байна.
Хөлөө тайруулах хагалгаанд орохоор бэлдэж байна.