“МОНГОЛ НААДАМ МОНГОЛ БРЭНД 2013” экспо МИШЭЭЛ ЭКСПОД

2013-06-27, 17:51
6,860
Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баярыг угтан ард түмэндээ наадмын бэлтгэл, наадмын гоёлоо сонгох алтан боломжийг нээсэн үндэсний үйлдвэрлэгчдийн хамгийн том цугларалт, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА болно.
“МОНГОЛ НААДАМ МОНГОЛ БРЭНД 2013” экспо МИШЭЭЛ ЭКСПОД

Монгол улсын Засгийн Газар, ССАЖЯ-ын дэмжлэгтэйгээр Монгол Наадам Монгол Брэнд 2013 үзэсгэлэн өргөн далайцтайгаар 2013.6.29-7.2-нд зохион байгуулагдана.



Дэлхийд танигдсан НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН, АРЬС ШИР, МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦАС, ГАР УРЛАЛ, БЭЛЭГ ДУРСГАЛ, МОНГОЛ ЗООГ, ХҮНС УНДАА зэрэг бүхий л салбар оролцоно.

Үзэсгэлэнгийн үеэр “Говь” ХХК, “Торго” салоны загварын шоу, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний шагайн, сурын харвааны үзүүлэх тоглолт зэрэг сонирхолтой арга хэмжээтэй.

Мөн жуулчдад зориулан Үндэсний урлагийн тоглолт өдөр бүр 16 цагаас тоглохын хажуугаар, наадмын хуушуур, айраг, цагаан идээний өргөтгөсөн худалдаанд урьж байна.

Дуутай хууртай, дурсамжтай хөгжилтэй, наадамтай наргиантай халуухан өдрүүл МИШЭЭЛ ЭКСПОД.













Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.