“АМЬДРАЛД АМТ НЭМЭХ ЖОР” ВИДЕО УРАЛДААНЫ ЖУРАМ
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Таны, танай гэр бүлийн амьдралд амт нэмдэг хоол болон амттаны жор юу вэ?
Өөрийн гэсэн амттай жороо бусдадаа хуваалцан тэдний амьдралыг ч илүү амттай болгох нь энэхүү уралдаанд оролцогчид болон зохион байгуулагч СКАЙ Си энд Си компани болон Sweet Kitchen группын зорилго болно.
ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Уралдаанд өөрийн гэсэн амтат жор бүхий бүх хүн оролцох боломжтой. Нэг хүн хэдэн жороор оролцох боломжтой.
ВИДЕО УРАЛДААНЫ ҮНДСЭН СЭДЭВ:
Та бүхэн дараах сэдвийн хүрээнд өөрийн сонгосон жороор видео жорыг хийнэ. Хүсвэл та аль ч сэдвийг сонгон видео жороо хийх боломжтой.
Энэ тохиолдолд таны бүтээл шалгарах магадлал нэмэгдэнэ.
1. ХООЛНЫ ЖОР
a. Бүх төрлийн 1-р хоол /Бүх төрлийн Монгол, Ази, Европ болон бусад орны хоол байх/
b. Бүх төрлийн 2-р хоол /Бүх төрлийн Монгол, Ази, Европ болон бусад орны хоол байх/
c. Бүх төрлийн зууш
2. АМТАН, ДЕСЕРТИЙН ЖОР
a. Онцгой содон өвөрмөгц десерт, жигнэмэг
b. Амтат бялуу
c. Smoothie, мөхөөлдөс
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
1. Тухайн оролцогч өөрөө хийж гүйцэтгэсэн байх
2. Орц найрлага болон хийх аргачлалын аман болон бичгэн тайлбарын үг хэллэг нь ойлгомжтой, тодорхой байх
3. Видео жор нь сонирхолтой, өвөрмөц, шинэлэг мөн эрүүл амьдралын хэв маягт тохирсон байх нь давуу талтай.
4. Видео бичлэг нь хоолны нэр, жор, аргачлалыг товч бөгөөд тодорхой өгүүлсэн тестэн тайлбарын хамт байна.
Видео бичлэгийн хугацаа
Тухай бичлэг нь 5-8 минутаас ихгүй хугацаатай байна. Хэрвээ хэд хэдэн видео жорыг бэлтгэсэн бол тус тусдаа файл болгон бэлтгэн тус тусад нь байрлуулна.
Видео жор нь өөрийн дуу хоолойгоор давхар тайлбарласан АМАН ТАЙЛБАРТАЙ байна.
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ НЬ:
Таны видео жорыг дараах 2 замаар хүлээн авна.
ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖ-1:
1. Sky C&C компанийн албан ёсны
http://www.facebook.com/SkyCandC хуудасны “#Amtat_Jor” буланд өөрийн жороо зааврын дагуу байршуулна.
2. Видео уралдааны буланд өөрийн мэдээлэл болон YOUTUBE сайтад байршуулсан видео бичлэгийн линкээ оруулна. Тухайн видео бичлэг нь #AMIDRALD AMT NEMSEN JOR” хаштаг ашигласан байна.
3. Мөн зааврын дагуу өгөгдсөн талбарт хоолны нэр, жор, аргачлалыг товч бөгөөд тодорхой өгүүлсэн тестэн тайлбарыг оруулна.
ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖ-2:
1. видео файлыг жор болон бусад мэдээлэл агуулсан текст файлын хамт онлайн share хийдэг /share.gogo.mn гэх мэт/ хуудсанд байрлуулан
amtatjor@skycc.mn хаягт илгээх.
2. Өөрийн овог нэр, гар утасны дугаар, хоолны жор найрлага, нэрийг ЗААВАЛ бичсэн байна.
3. Тухайн видео файлын нэр нь сонгосон жорын нэр байна. Жишээлбэл: Mexican_burrito
ШАЛГАРУУЛАЛТ:
Тэмцээн 6 сарын 25-нээс 7 сарын 21-ныг хүртэл үргэлжилнэ. Ялагч 7 дугаар сарын 23-нд шагналаа гардаж авна.