Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэрээр дэлхийн хамгийн секси үсний засалттай од юм байна. Британийн үс арчилгааны компанийн хийсэн судалгаагаар түүний үсний урт нь хамгийн тохиромжтой байсан бөгөөд ийнхүү “хамгийн секси засалттай” залуугаар шалгарсан аж.
Брэдлигийн өрсөлдөгч нь түүний хамтран ажиллагч Райан Гослинг байжээ.
Гэхдээ Гослинг ердөө л 20%-ийн саналыг авсан байна.
Дэвид Бэкхем хэдийгээр үргэлж сайхан засалттай байдаг ч энэ удаад түүний үсний урт 9 см байсан нь гуравдугаар байранд ороход хүргэжээ.
Харин хэрвээ хамгийн их шивээстэй оддын жагсаалтын гаргасан бол түүнтэй энэ зэрэгцэх хүн байхгүй л байх байсан болов уу.
Харин ханхүү Харри энэ жагсаалтанд өөрийн шаргал үсний ачаар багтсан бололтой.
Үүнээс гадна тэрээр цэргийн үсний засалттай бөгөөд 5 гаруй жилийн турш Афганистанд цэргийн алба хаасан нь ийнхүү нөлөөлсөн болов уу.
Ингээд энэ жагсаалтын айргийн 5-д “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс багтсан байна.
Харри бага байхаасаа эхлэн дуучин Элвис Преслигийн шүтэн бишригч байсан бөгөөд Элвис өөрийн дуу хоолой болон үсний засалтаараа бүсгүйчүүдийн харцыг булаадаг байжээ.