Эцэг эх байх эрхийг нь хасжээ

2013-06-23, 21:38
19,627
Нью-Жерсигийн хосууд болох Дебора болон Хит нарын эцэг эх байх эрхийг нь хасах гэж байгаа гэнэ. Учир нь эдгээр хосууд хүүхдүүддээ нацистын нэр өгсөн байна. Энэ гэр бүлийнхэн 2008 оны 12 сард супермаркетад “Төрсөн өдрийн мэнд хүргэе. Адольф Гитлер” -гэсэн тортыг захиалсан аж. Харин нарийн боовчид энэ тортыг хийхээсээ татгалзсан бөгөөд улсын удирлагуудад мэдэгдсэн байжээ. Гэр бүлийн хосуудын хэлж байгаагаар тэдний 3 настай хүүг ингэж нэрлэдэг байна.
Эцэг эх байх эрхийг нь хасжээ

Адольфийн дүү нь Жослин Эриан Нэйшн гэсэн нэртэй байсан бөгөөд энэ нь “цэвэр герман цустан” гэсэн утгатай аж. Мөн Хонцлер Хинлер Жанин гэсэн нэртэй гэнэ.



Бяцхан Гитлерийн амьдарч буй орон сууц нь хүртэл нацист хэв маягтай байсан байна. Ингээд ах, дүү нарыг нийгмийн халамжийн байгууллагуудад өргүүлсэн байна. Харин хосуудын эцэг эх байх эрхийг нь хасах талаар шүүхэд өгсөн гэнэ.



Шүүх хурлын цаг боллоо. Ингээд шүүх хурлын үеэр эдгээр хосууд тэр чигтээ нацист маягийн хувцаслаж шивээс хийлгэсэн байжээ.



Эцэг Кэмпбеллын үзэж байгаагаар түүний эцэг байх эрхийг нь хасах ёсгүй гэнэ.



“Тэд намайг нацист үзэлтэй гэж үзэж байгаа ч би өөрийгөө сайн эцэг гэдгээ баталж чадна. Би хэзээ ч хүүхдүүддээ шоглож, дарамталж байгаагүй бөгөөд энгийн л өөрт таалагдсан л нэрээ өгсөн” -гэжээ.



Харин яагаад нацист хувцас өмсөх болсон бэ? -хэмээн асуухад: "Энэ нь миний нэр төрд хамаарахгүй. Хэрвээ тэд сайн шүүгчид л бол тэд гадна дүр төрх биш, харин дотоод ертөнцийг харах болно" -гэжээ.

Харамсалтай нь шүүх тэдэнд эрх олгоогүй бөгөөд хүүхдүүдийг нь тусгаарласан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()