Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Daily Mail-ийн мэдээлснээр Мексикийн Леон (Leon) хотод Егермейстер (Jagermeister) хэмээх Германы согтууруулах ундааны компани шоу зохион байгуулсан байна.
Үдэшлэгийн оргил үеэр зохион байгуулагчид утаа гаргахыг хүсэж хүмүүс байсан байссейн руу 4 хувин азотын шингэн асгасан аж.
Шингэн усанд ормогцоо хлортой урвалд орж, хорт манан үүсгэжээ.
Үүнээс болоод шоуны оролцогчид хийнд хордож, ухаан алдаж эхэлсэн байна.
Усанд үүссэн манангаас болоод бассейнд юу болж байгааг хүмүүс олж харж чадахгүй байв.
Шоу болж буй газрын хажуугаар өнгөрч байсан амрагчид бассейнд ухаангүй хүмүүс хөвж байгааг анзаарсан байна.
Хохирогчдыг нэн даруй уснаас гаргаж хорт хийтэй газраас холдуулжээ. Удалгүй түргэн тусламжийнхан ирж хохирогчдыг эмнэлэгт хүргэсэн байна.
8-н хүний хувьд зүрхний үйл ажиллагаа нь доголдсон байсан бөгөөд эмнэлгийн үйлчилгээ үзүүлснээр гэртээ харихыг нь зөвшөөрсөн байна. Харин 9 дэхь хохирогч болох 21 настай Хосе Игнасио Лопез дель Торо (Jose Ignacio Lopez del Toro)-ийн хувьд бүх юм тийм ч хялбар биш байгаа бөгөөд тэрээр ухаангүй байгаа гэнэ.
Леон хотын Эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах төвөөс шоунд 200 гаруй ажилчид ажиллаж байсан учир тэдний ачаар усан санд байсан хүмүүс амьд гарсан хэмээн мэдэгджээ.
Шоуны зохион байгуулагч Жэйл Хименес (Jael Jimenez) хэлэхдээ: “Биднийг хүмүүс олж харсан нь азтай хэрэг боллоо. Хараагүйсэн бол бид аль хэдийн амиа алдах байсан болов уу” -гэжээ.
Сэтгүүлчид үйл ажиллагааг зохион байгуулагч Германы компанитай холбогдохыг хүссэн боловч оролдлого нь амжилтгүй болсон байна.
Видео.