Бразиль дахь бослого ширүүсэж байна

2013-06-20, 22:59
11,016
Бразилийн зарим нэг хотуудад дэгдээд байсан үймээн, самуун Бразил даяар тархжээ. Энэ эсэргүүцлийн хөдөлгөөнд 200 мянга гаруй хүн оролцсон байна. Эсэргүүцэгчид Рио-де-Жанейро болон Сан-Паулод байрлах Бразилийн удирдлагуудын байр руу нэвтрэхийг оролджээ. Тэдний ийнхүү эсэргүүцэл зарлах болсон гол шалтгаан нь улсаас иргэдэд тавьж буй анхаарал дутмаг, цагдаа нар хүч хэрэглэж байгаа байдал болон авилгалын асуудал газар аваад байгаатай холбоотой гэнэ.
Бразиль дахь бослого ширүүсэж байна

Үүнээс гадна Бразилд зохиогдох гэж буй хөл бөмбөгийн тэмцээнийг мөн эсэргүүцэж байгаа аж. Эсэргүүцэгчидийн үзэж байгаагаар улс орон хөрөнгөө янз бүрийн спортын үйл ажиллагаанд бус харин иргэддээ зориулан зарцуулах ёстой гэдгийг илэрхийлж байгаа юм байна. Цагдаа нар эсэргүүцэгч, үймээн дэгдээгчдийг тарааж чадсан ч үүнээс болоод хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн аж.

1. Сүүлийн 20 жилийн туршид Бразилд нэлээд үймээн самуун дэгдэж байгаа гэнэ. Иргэдэд зориулсан хөрөнгөөр “спортын үйл ажиллагааг” бүү ивээн тэтгээсэй хэмээн үзэж байгаа аж. Бүсгүйн нүд рүү хий цацаж буй цагдаа. (©AP Photo / Victor Р. Caivano)



2. Бразилийн босогчид “Хүчирхийлэл байх ёсгүй” гэсэн уриаг барин явж байна. Бразилийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар Рио-де-Жанейрод 100 мянга гаруй, Сан-Паулод 65 мянга гаруй босогчид байна гэжээ. 6-р сарын 18-нд шилжих шөнө 200 мянга гаруй босогчид Сан-Пауло, Рио-де-Жанейро болон Белу-Оризонти гэх томоохон хотуудын гудамжаар явж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. (© AP Photo/Eraldo Peres)



3. Мөн эсэргүүцлийн үйл ажиллагаа улам хурц хэлбэрт шилжих болсон шалтгаан нь цагдаа нарын эсэргүүцэгчидтэй харьцсан харьцааны байдал юм. (© Тассо Марсело / AFP / Getty Images)



4. 1996 онд болсон эсэргүүцлийн жагсаалтын үеэр 1000 гаруй хүн амь эрсдэж байсан бөгөөд үүнээс хойш Бразилд эсэргүүцлийн үйл ажиллагаа ихээхэн явагдах болсон байна. (© AP Photo/Felipe Dana)



5. Эсэргүүцлийн үйл ажиллагаа өнгөрсөн Пүрэв гаригт эхэлсэн бөгөөд эсэргүүцэл эхлэх болсон гол шалтгаан нь автобус, метроны үнэ 3-аас 3,2 рейл болтлоо нэмэгдсэн явдал юм. Хэдийгээр нийтийн тээврийн унааны үнэ нэмэгдсэн ч хүн ихтэй байгаа нь иргэдэд таалагдаагүй байна. (© Reuters)



6. Зургаа дугаар сарын 13-нд цагдаагийнхан янз бүрийн хий ашиглаж, Сан-Паулод цугларсан эсэргүүцэгчдийг тараасан байна. Ийнхүү хүч хэрэглэн тарааснаас болж 100 гаруй хүн бэртсэн бөгөөд эдгээр хүмүүсийн дунд 15 гаруй сэтгүүлчид багтаж байжээ. Цагдаа нарын энэ байдал эсэргүүцэгчдийн уур хилэнг дэгдээж, 6 сарын 17 гэхэд Бразилийн 11 хотод эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ. (© Evaristo Sa/AFP/Getty Images)



7. Эсэргүүцэгчид бүжиг бүжиглэж байна. (© Christophe Simon / AFP / Getty Images).



8. Тэдний барьж буй уриан дээр “бид мөнгөний төлөө биш, харин бидний эрх зөрчигдөж байгаа”-ийн эсрэг тэмцэж байна гэсэн байжээ. Эсэргүүцэгчид “Бразил өөрчлөгдөж байна. Тав тухыг алдагдуулсанд уучлаарай”, “Иргэдийн хөдлөх цаг боллоо” -гэсэн уриаг орилож байжээ. (© Кристоф Симон / AFP / Getty Images)



9. Эсэргүүцэгчдийн уур хилэн хэд хоногийн дотор улам ихээр нэмэгдсэн байна. Тэд интернэтээр Бразилд болох хөл бөмбөгийн тэмцээний билетийг битгий худалдаж аваарай гэх зарыг түгээж байгаа гэнэ. Учир нь улсын хөрөнгийн ихэнхи нь энэхүү тэмцээнийг зохион байгуулахад зарцуулагдаж байгаа аж. (© Reuters)



10. Мөн Франциска номлогч Бразилд ирэх гэж байгаатай холбогдуулан нэлээд хөрөнгийг Бразилийн удирдлагууд зарцуулаад байгаа аж. Төлөвлөгөөний дагуу бол түүнийг 2 сая гаруй оюутнууд угтаж авах гэнэ. (© AP Photo / Nelson Antoine)



11. Эсэргүүцэгчдийн жагсаал Бразилийн бараг талд нь байгаа аж. Рио-де-Жанейро. (© AP Photo / Felipe Dana)



12. Эсэргүүцлийн жагсаалын үеэр. (© Reuters / Nacho Doce)



13. Цагдаа нар эсэргүүцэгчдийг тараах ажиллагаандаа орлоо. (© AP Photo / Felipe Dana).



14. Цагдаа нартай нүүр тулав. (© Тассо Марсело / AFP / Getty Images)



15. Эсэргүүцэгчидтэй нүүр тулан шархадсан цагдаа. (© AP Photo / Felipe Dana)



16. Гудамжинд үймээн самуун дэгдэж, байшин барилгуудын цонх, шилийг хагалжээ. (© AP Photo / Victor R. Caivano)



17. Эсэргүүцлийн үеэр машин дэлбэрсэн байна. (© Reuters / Sergio Moraes)



18. Шархадсан эсэргүүцэгч. (© Lluis Gene/AFP/Getty Images)



19. Рио-де-Жанейр-ийн хууль сахиулах байгууллага болох Тирадентис руу нэвтрэхийг оролдож буй эсэргүүцэгчид. (© Тассо Марсело / AFP / Getty Images)



20. Хөл бөмбөгийн тэмцээний бэлтгэл ажил эхэлсэн нь иргэдийн уур хилэнг эцсийн цэгт нь хүргэжээ. Учир нь хөл бөмбөгийн талбай болон бусад зүйлд татвар төлөгчдийн мөнгийг маш ихээр зарцуулж байгаа нь ард иргэдэд таалагдаагүй байна. Улс орны байдал тааруу байхад, спорт арга хэмжээнүүдэд улсын хөрөнгө мөнгийг шавхиж байгаа нь тэдний уур хилэнг бадруулсан бололтой. (© AP Photo / Felipe Dana)



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()