Сэжигч биш хүмүүст зориулсан хоол

2013-06-20, 19:50
15,918
Монголчууд бид үндэсний хоолнууддаа ихээхэн дуртай билээ. Мэдээж үндэстэн бүрийн хоол ижил байдаггүй учир зарим нэг орны хоол бидэнд огтхон ч таалагдахгүй харин ч заримдаа эвгүй сэтгэгдэл төрүүлж, идэх дур хүслийг унтраадаг. Хэрвээ танд "ямар нэгэн шавжаар хийсэн хоол идэх үү?" -гэх саналыг тавьбал та яах вэ?... Шавж нь бид бүхний хэрэглэж буй хоол хүнснээс илүү илчлэгтэй, амин дэмтэй байдаг гэнэ. Ингээд орон орны өвөрмөц хоолнуудтай танилцацгаая.
Сэжигч биш хүмүүст зориулсан хоол

1. Шоргоолж (400 ккал) vs Шоколад (550 ккал)
Хэдийгээр барууны орнуудынхан шавжийг хоол хүнсэндээ хэрэглэхийн эсрэг байдаг ч НҮБ-ынхан энэ байдлыг өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Тэд шавжийг хоол хүнсэндээ хэрэглэхэд чиглэгдсэн компанит ажлыг зохиох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эцэст нь иргэдийг шавжнаас сэжиглэхгүй болгож, хоол хүнсэнд хэрэглэх хүслийг нь төрүүлэх болно гэнэ.



2. Жаран хөлт (540 миллиграмм фосфор) vs Үхрийн мах (200 миллиграмм фосфор)
Үндэстний уламжлал болсон хоол, идээ нь ихэвчлэн шашны ямар нэгэн зан заншил, соёлоос үүдсэн байдаг. Шавжийг хоол хүнсэнд хэрэглэх талаар Христ, Лал болон иудейн соёлд өгүүлсэн байдаг байна. Жишээлбэл Библид: "Бүх хэвлээр явагчид, жигүүртэн шувууд, дөрвөн хөлт амьтад бидэнд зориулагдсан. Харин бүх хэвлээр явагчид, жигүүртэн шувууд, дөрвөн хөлт амьтдаас зөвхөн хөлнөөсөө дээш өвдөгтэй амьтдыг идэж дэлхий дээгүүр эрх чөлөөтэй явах боломжийг олж ав" -гэсэн байдаг байна.



3. Гурилны өт (90 грамм тос, Омега-6) vs Үхррийн мах (10 грамм тос, Омега-6)
Европт хамгийн анх шавж идэж эхэлсэн орон нь Эртний Грек хэмээн үздэг байна. Эдгээр шавжнууд нь усан үзмийн мод, мөчирт байдаг бөгөөд дараа нь газар унадаг аж. Ихэвчлэн борооны дараа үүсдэг бөгөөд газарт унасан авгалдай хагарахаасаа өмнө хамгийн амттай нь байдаг байна.



4. Царцаа (46 грамм тос, Омега-6) vs Хушга (28 грамм тос, Омега-6)
Шавжийг эртний Ромд ч иддэг байсан байна. Орчин үед шавж идэхийг дэмжигч нь Италийн иргэн Улиссе Альдрованди бөгөөд тэрээр дорнодод нийгэмшилтийн үеэр шавжийг хоол хүнсэндээ хэрэглэж байсан хэмээн өөрийн бүтээлүүддээ өгүүлсэн байдаг.



5. Мопане авгалдай (1000 миллиграмм кали) vs Төмс (630 миллиграмм кали)
Орчин үед шавжийг Мексик, Африк, Зүүн Өмнөд Ази, Австралийн орнуудад илүү хэрэглэдэг. Хамгийн алдартай идэж болохуйц шавж нь авгалдай, зөгий, шоргоолж, царцаа, дэвхрэг, эрвээхий, ялаа, хүрэлзгэнэ болон голио багтдаг байна. Хамгийн амттай нь урт наст дал модны улаан авгалдай болон мопане авгалдай гэнэ.



6. Царцаа (28 грамм уураг) vs Хавч (19 грамм уураг)
Барууны орнуудад шавжийг идэх нь битгий хэл хоолонд хийнэ гэсэн яриа л дотрыг нь эвгүй оргиулж, бөөлжсийг нь хүргэх биз. Барууны орнуудад яагаад шавжийг таалдаггүй талаар баримт, тайлбар байдаггүй. Хамгийн их тархмал нь шавжийг ядуу, хоол хүнсгүй орныхон хэрэглэдэг гэсэн ойлголт барууны орнуудад байдаг байна.



7. Мексик царцаа (48 грамм уураг) vs Хар амар загас (28 грамм уураг)
НҮБ-ынхан шавжийг хоол хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй гэдгийг ойлгохын тулд хэд хэдэн хүчин зүйлийг харж үзэх хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа аж. Жишээлбэл: шавж тэжээхэд амьтан тэжээснээс хамаагүй бага хөрөнгө идэш зарцуулах гэнэ. 1 кг тахианы махтай болохын тулд 2,5 кг тэжээл хэрэгтэй байдаг бол 1 кг гахайн мах авахад 5 кг хоол, үхрийн мах авахад 10 кг тэжээл шаардлагатай болдог бол 1 кг шавжийг тэжээхэд 1,7 кг хоол шаардлагатай юм байна.



8. Дал модны өт (36 грамм уураг) vs Загасны шөл (18 грамм уураг)
Шавжны үржүүлэлт экологийн хувьд нэн тааламжтай. Амьтан үржүүлэхэд дэлхийн хаягдлын 18 хувь хүлэмжийн хийн хаягдал шаардагддаг, энэ салбар тээвэрлэлтийн салбарыг бодвол илүү орчинг бохирдуулдаг байна. Гэтэл шавж хорхойнууд зуу дахин бага хортой хий ялгаруулдаг: түүнээс гадна тэдэнд бага ус шаардагддаг.



9. Хүрэлзгэнэ (25 грамм уураг) vs Гахайн мах (15 грамм уураг)
НҮБ-ын үзэж байгаагаар шавжийг хоолонд хэрэглэх зорилгоор үржүүлж болно гэнэ. Зарим нэгэн улс орнуудад энэхүү салбар бизнесменүүдийн сонирхолыг ихээхэн татаж эхэлсэн бөгөөд Тайланд, Лаос, Вьетнамд хүрэлзгэнэ үржүүлж эхэлсэн байна. Одоогийн байдлаар шавжийг зөвхөн үндэсний уламжлал болгон хэрэглэж буй улс орнуудад л өсгөн үржүүлж байгаа аж.



10. Морин шоргоолж (530 ккал) vs Өөхгүй хиам (260 ккал)
Шавж үржүүлж буй хэсэгхэн хүмүүс нэлээд бэрхшээлтэй тулгардаг байна. Хамгийн гол асуудал нь шавж үржүүлэх тал дээр туршлага дутагдаж байгаа бөгөөд их хэмжээгээр үржүүлэх боломжтой болсон үед л энэ салбар үр өгөөжөө өгөх болно. Ялангуяа барууны орнуудад шавж идэхийг эсэргүүцдэг учир энэ салбар төдийлөн сайн судлагдаагүй аж.



11. Морин шоргоолж (28 грамм уураг) vs Сагамхай загас (18 грамм уураг)
Шавж үржүүлэгч анхны гэр бүл нь Нидерландын гэр бүл байсан бөгөөд 35 жилийн турш шавж үржүүлж, бусад амьтдын хоолыг бэлдэж өгдөг байна. Тэд жоом, царцаа гэх мэт шавжийг үржүүлдэг бөгөөд эхлээд хатааж, дараа нь хөлдөөж бусад байгууллагуудад зардаг аж. Үүнээс гадна эдгээр шавжнуудыг жижиглэн гурил болгож болох бөгөөд уураг болгон хэрэглэж ч болох гэнэ.



12. Шоргоолж (1270 ккал) vs Давсалсан гахайн мах (720 ккал)
Мөн амжилттай шавж үржүүлж буй компанийн тоонд Өмнөд Африкийн “AgriProtein” хэмээх ферм багтаж байгаа бөгөөд тэд энгийн ялааг үржүүлдэг байна. Энэ үржүүлгийн үйл ажиллагаа нь зарлага багатай бөгөөд шавжнууд ихэнхидээ амьтан болон хүний ялгадасаар хооллодог аж. Ялааг төрөх үед өндгийг нь авч хатаагаад, дараа нь жижиглэснээр уураг болдог байна. Хэдийгээр маш бага хэмжээгээр уураг гаргаж байсан ч одоо өдөрт хэдэн зуун кг уургийг боловсруулдаг болсон бөгөөд цаашид өдөрт хэдэн тонноор нь үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж.



13. Австралийн царцаа (499 ккал) vs Утсан хиам (470 ккал)
Хоолонд хэрэглэх зорилгоор шавж үржүүлэх нь уураг, тэжээл болгон хэрэглэснээс хамаагүй ашигтай байдаг. Жишээлбэл: 1 кг шоргоолжны өндгийг Мексикт 30 доллараар зардаг бөгөөд харин цаашаа гадаадын байгууллагуудад бараг л 6 дахин их үнээр өгдөг аж. Лаост нэг кг царцаа 10 еврогийн үнэтэй байдаг бол Нидерландад 35 ширхэг царцааг л 10 еврогоор авах гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()