Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Британийн “Daily Mail” сэтгүүлийн мэдээлснээр аварга загас болон 19 настай залуугийн уулзалт Каптивын арлын ойролцоо 48км-ийн гүнд болсон гэнэ.
Загасчлаж байхдаа Крис Крайс болон түүний нөхдүүд завь руу нь ямар нэгэн хар юм хөвж ирж байгааг анзаарсан бөгөөд хожим нь аварга загас болохыг ойлгожээ. Крис төдийлөн удаан бодолгүй аварга загасны нуруун дээр нь үсрэн гарч, 10 секунд орчим аварга загасыг унан явсан байна.
Аварга загас Крисын унаа болж байх зуур Крисийн найзууд түүний гэрэл зургийг дарж, бичлэг хийж байжээ.
Хэсэг хугацааны дараа аварга загаст энэ байдал таалагдахгүй байгааг Крис ойлгож, аварга загастай аялал дууссан байна.
Аварга загас удаан хугацаанд хүнтэй байвал түүний хайрсан дээр байх давхарга хуурай болдог бөгөөд энэ нь аварга загасны хувьд үхэх аюулыг авчирдаг аж.
Түүний далайгаас барьсан бас нэгэн махчин загас.
Крайс өөрийн амжилтыг гайхуулж, түүгээрээ бахархаж, онгирч байсан ч аварга загасны амь насанд аюул учруулсан болохоо сүүлд ойлгосон Брюс Нилын ярианаас ойлгожээ.
“Би дахиж энэ загасанд гар ч хүрэхгүй” хэмээн Крис сэтгүүлчдэд амласан байна.
Хэдийгээр эдгээр халиман аварга загаснууд ховордож байгаа амьтдын тоонд багтаагүй ч “National Geographic” сэтгүүлийнхний мэдээлж байгаагаар Филлипинд маш ихээр халиман аварга загасыг агнаж байгаа учир тун удахгүй цөөрөх аюултай ч байж мэдэх юм гэжээ.
Видео.