Хүн амьдрахад аюултай 8 хот

2013-06-20, 00:34
34,605
Манай дэлхий дээр техник технологи хөгжихийн хэрээр түүний нөгөө тал болох хор хөнөөл нь маш ихээр бий болж байна. Байгаль экологи тэнцвэрээ алдаж, үйлдвэржилт уул уурхай дагасан газар нутгууд хүмүүс амьдрахын аргагүй болжээ. Ингээд дэлхий дээрх аж төрөхөд хамгийн аюултай 8 хотыг танилцуулж байна.
Хүн амьдрахад аюултай 8 хот

1. Сумагит, Азербайжан
Урьд нь энэ хотод Зөвлөлт Холбоот Улсын химийн үйлдвэрлэлүүд үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Эндэхийн агаар, хөрс, ус нь хүнд төмөрлөгт их хэмжээгээр хордсоны улмаас гурван мянга гаран хүн нь хүнд өвчтэй болсон байна. Түүнчлэн нефть боловсруулдаг үйлдвэрүүд уг хотыг нефтийн хаягдлаар “мялаажээ”. Жил ирэх бүр үйлдвэрүүдийн ажлын эрч улам чангарч, хүрээлэн буй орчны бохирдлын асуудал улам хүндэрч байна.



2. Линьфэнь, Хятад
Бронхит, уушигны хорт хавдар болон хатгаа зэрэг асуудал Линьфэнь хотын иргэдийн дунд түгээмэл. Энэ бүхний буруутан нь нүүрсний үйлдвэрүүд юм. Тэдгээр нь хүхэрийн диоксид болон бусад төрлийн хортой бодисуудыг асар их хэмжээгээр гаргадаг байна. Зөвхөн агаар төдийгүй ундны ус, хөрс нь бохирджээ. Үйлвэрүүдийн хорт бодисны ялгаруулалт асар их болох нь хотын сааралтах төрхнөөс мэдэгдэнэ.



3. Ла Оройа, Перу
Энэхүү жижигхэн хотын ихэнхи иргэд нь цусандаа их хэмжээний хар тугалга агуулдаг байна. Энэ элементийн найрлага нь бүх төрлийн өвчинд өртөх магадлалыг мянга дахин ихэсгэдэг. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сулруулж, дархлааг үгүй болгон, хорт хавдар тусахад нөлөөлдөг байна. Энэ хотод Америкийн корпорациуд зэс, цинк, хар тугалга олборлодог нь агаарт маш их хортой бодисыг ялгаруулахад хүргэдэг ажээ.



4. Жержинск, Орос
Энэ бол оросын хамгийн бохирдсон хот юм. Эндэхийн хөрсөнд хиймийн үйлдвэрлэлийн хэдэн зуун мянган тонн хог хаягдал “булшлагджээ”. Ус, хөрш, агаар нь хүнд метал, фенолд хорджээ. Хотын хүн ам нь ойролцоогоор хоёр зуун тавин мянгаас ихэнхи нь хүрээлэн буй орчны химийн бохирдлоос улбаатай өвчин туссан байна. Экологийн хүнд нөхцөл байдал энэ хотод 45 жил үргэлжилж байна. Энэ нөхцөл байдлыг залруулахын тулд төрийн санд байхгүй хэдэн сая доллар хэрэгтэй ажээ.



5. Норильск, Орос
Блэксмитийн Институт Норильскийг Дэлхийн хамгийн хордсон хотуудын нэгээр нэрлэсэн. Уул уурхайн аж үйлдвэр энэ хотыг экологийн там болгон хувиргажээ. Агаарын хаягдал нь сая сая тонн учраас оршин суугчдын эрүүл мэнд хохирохгүй байхын аргагүй. Түүнчлэн энд ихэвчлэн хар өнгөтэй цас, хүчлийн бороо орж, агаараас нь хүхрийн үнэр ханхалдаг нь хэчнээн бохирдсоныг нь илтгэнэ. Норильск хотод хүн амьдрах бараг боломжгүй боловч тэнд хэдэн зуун мянган хүн аж төрдөг.



6. Кабве, Замби
Энэ хот бол Замбигийн аж үйлдвэрийн төв юм. Энд ашигт малтмалын олборлот их хийгддэг нь хорт бодис, хүнд металлын хаягдал их ялгаруулах нөхцөл болдог. Хүхэр, цинк, мөнгөн ус зэрэг хорт бодисууд нь эрүүл мэнд, байгаль орчины хөнөөлт үр дагаврыг авч ирсээр байна. Хүмүүс нь ихэвчлэн цусны өвчин, булчингийн сулралтай байдаг.



7. Гаина (Хайна), Доминиканы Бүгд Найрамдах Улс
Энэ хот Доминиканы Бүгд Найрамдах Улсад оршдог. Гол хордуулагч бодис нь хар тугалга юм байна. Эндэхийн өвчилсөн хүмүүсийн тоо ойролцоогоор зуун мянгад хүрчээ. Гаина хот автомашины аккумулятор үйлдвэрлэлээрээ Дэлхийд тэргүүлдэг. Гэвч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь хуучирсны улмаас агаарт хорт хаягдал ихээр гаргадаг байна. Төрөлхийн гажиг, сэтгэл мэдрэлийн өвчин болон хараазүйн эмгэгүүд Гаина хотод амьдрагсдын золиос юм.



8. Вапи, Энэтхэг
Хаягдлаа байгаль дээр ил хаядаг мянга гаруй үйлдвэрийн үйл ажиллагаанаас болж энэ хотын оршин суугчдын амьдрал нь жинхэнэ там, бас амьд үлдэхийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл болон хувирчээ. Вапи хот нь хүмүүсийн амьдардаг газар гэхээсээ илүүтэйгээр асар том хогийн цэг шиг харагддаг. Энд хүнд төмөрлөг, мөнгөн усны хаягдал, хэдэн арван мянган өвчинд нэрвэгдсэн хүн ард, хэдэн зуун тонн хаягдал л оршино. Вапи хотод шинээр мэндэлсэн хүүхдүүд маш их гажиг, генийн өөрчлөлттэй төрдөг нь уг хотод хүн амьдрах боломжгүй болсныг илтгэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()