Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Шилдэг 10 тамирчинд хоёр гольфчин, америкийн хөл бөмбөгчид болон сагсан бөмбөгчид, теннисийн тамирчид багтсан байна. Харин хамгийн өндрөөр үнэлэгддэг эмэгтэй тамирчнаар Мария Шарапова орсон бөгөөд тэрээр 22-т бичигджээ.
1. Тайгер Вудс
Орон: АНУ
Спортын төрөл: гольф
Орлого: 78,1 сая доллар
Цалин: Тэмцээнд гаргасан амжилт, ямар нэгэн ёслолд оролцсон нэмэлт - 13,1 сая доллар
Спонсор: Урт хугацааны гэрээ болон сурталчилгаанд тоглох - 65 сая доллар.
Forbes сэтгүүлийн тооцоолсноор Вудсын жилийн орлого нь 78,1 сая доллар болсон байна. Энэ жилийн орлого нь өмнөх жилийн орлоготой харьцуулбал 13,1 сая доллараар илүү байжээ. Вудсын спортдоо эргэн хөл тавьсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан бөгөөд тэд гэрээнийхээ үнийг өсгөн, санал тавьж эхэлсэн аж. Түүний чухал хөрөнгө оруулагчдын тоонд Nike, Rolex, Upper Deck, TLC Eye Centers, NetJets, Kowa болон Fuse Science багтах юм байна. “Nike”-тай хийсэн гэрээ нь Вудсад жил бүр 20 сая долларын орлогыг авчирдаг бол Вудстай хамран ажилласнаар компанийн орлого сүүлийн 4 жилийн дотор 10%-иар нэмэгджээ.
2. Рожер Федерер
Орон: Швейцарь
Спортын төрөл: Теннис
Орлого: 71,5 сая доллар
Цалин: 6,5 сая доллар
Спонсор: 65 сая доллар
Теннисчин Рожер 71,5 сая долларын орлоготойгоор энэ жагсаалтын хоёрт оржээ. Федерара урт хугацааны гэрээ байгуулдаг бөгөөд хамтран ажиллагч байгууллагууд нь Nike, Rolex, Wilson болон Credit Suisse юм. Харин 11 сард эдгээр байгууллагууд дээр нэмэгдээд Moet & Chandon хамтран ажиллах болжээ. 12 сард тэрээр Өмнөд Африкийн зохион байгуулсан үйл ажиллагаануудад оролцож 14 сая долларын орлогыг нэмж олсон байна.
3. Коби Брайант
Орон: АНУ
Спортын тарал: Сагсан бөмбөг
Орлого: 61,9 сая доллар
Цалин: 27,9 сая доллар
Спонсор: 34 сая доллар
Энэ удаа гуравдугаарт сагсан бөмбөгийн хаан Коби Брайант орсон байна. “Los Angeles Lakers”-ийн тэргүүн тэрээр энэ улиралд 61,9 сая долларын орлоготой ажиллажээ. 17 жилийн ажил хөдөлмөрийнхөө үйл явцад тэрээр сүүлийн 12 сарын туршид 12 удаа тэмцээнд оролцож NBA-ийн хамгийн ашигтай тоглогчдын эгнээнээс Уилт Чемберлены рейтингийг буулгаж, 4-т шилжүүлжээ. Түүнтэй хамтран ажиллагсад нь Coca-Cola, Nike, Turkish Airlines, Lenovo, Panini, Mercedes-Benz болон Hublot нар юм.
4. Леброн Жеймс
Орон: АНУ
Спортын төрөл: Сагсан бөмбөг
Орлого: 59,8 сая доллар
Цалин: 17,8 сая доллар
Спонсор: 42 сая доллар
Хамгийн өндрөөр үнэлэгддэг тамирчдын жагсаалтын дөрөвт NBA-ийн тамирчин болох Леброн Жеймс багтжээ. 2012 оны тэмцээний үеэр “Miami Heat-хамгийн анхны аваргын цомоо хүртсэн байна. Леброн Жеймсийн орлогод Nike, McDonald’s, Coca-Cola, Samsung Electronics гэх мэт компаниудын хөрөнгө оруулалт мөн багтаж байгаа аж. “SportsOneSource,”-ын судалгаанаас харахад Леброн Жеймс-ийн нэрийн пүүзний худалдаа 50%-иар нэмэгдэж 300 сая долларын орлогыг Nike –т авчраад байгаа гэнэ.
5. Дрю Брис
Орон: АНУ
Спортын төрөл: Хөл бөмбөг
Орлого: 51 сая доллар
Цалин: 40 сая доллар
Спонсор: 11 сая доллар
Америкийн хөл бөмбөгийн од тамирчин болох Дрю Брис 2012 онд “New Orleans Saints” клубтэй таван жилийн гэрээ байгуулжээ. Гэрээний заалтанд тоглогч 100 сая долларын төлбөрийг авах бөгөөд энэ төлбөрт нь урт хугацааны гэрээ байгуулсны урамшуулал болох 37 сая доллар багтаж байгаа гэнэ. Брисын хамтран ажилладаг байгууллагууд нь Nike, Procter & Gamble, Verizon Wireless, PepsiCo болон Wrangler юм байна. Тэрээр мөн сайн дурын хандивын сантай бөгөөд 2012 онд энэ байгууллага нь 17 сая долларыг анагаахын болон шинжлэх ухааны салбарын хөгжилд хандивласан аж.
6. Аарон Рожерс
Орон: АНУ
Спортын төрөл: Хөл бөмбөг
Орлого: 49 сая доллар
Цалин: 43 сая доллар
Спонсор: 6 сая доллар
“NFL”-ийн лидерүүдийн нэг болох Ааран сүүлийн 2 улиралд гайхалтай тоглолтыг үзүүлээд байгаа билээ. 4-р дүгээр сард Рожерс “Green Bay Packers»-тай 5 жилийн гэрээ байгуулсан бөгөөд 110 сая долларын төлбөрийг авах аж. Үүнээс гадна Рожерс Nike-ийнхантай хамтарч ажилладаг байна.
7. Фил Микелсон
Орон: АНУ
Спортын төрөл: Гольф
Орлого: 48,7 сая доллар
Цалин: 4,7 сая доллар
Спонсор: 44 сая доллар
Тоглолтын үеийн урамшуулалууд нь 70 сая гаруй долларын орлогыг Филд авчирсан бөгөөд энэ нь гольфийн түүхэн дэхь хамгийн өндөр орлогын жагсаалтын хоёрт багтаж байгаа аж. Үүнээс гадна сурталчилгааны гэрээ нь жил бүр 30 сая долларын орлогыг авчирдаг. Тэрээр Callaway, Barclay’s, KPMG, Axxon, Rolex болон Amgen/Pfizer нартай хамтран ажилладаг.
8. Дэвид Бэкхем
Орон: Их Британи
Спортын төрөл: Хөл бөмбөг
Орлого: 47,2 сая доллар
Цалин: 5,2 сая доллар
Спонсор: 42 сая доллар
Хэдийгээр Дэвид Бэкхем Францын багт удаан тоглоогүй ч 21 жилийн тоглолтынхоо дүнд 10 дахь удаагаа “Үндэсний тамирчин”-ы цолыг хүртээд байгаа аж. Парисын “PSG”-тэй ажиллаж байх үеийн 5,3 сая долларын цалингаа тэрээр хүүхдийн байгууллагуудад хандивласан байна. Энэ алхмыг хийхэд түүний спонсоруудын төлбөр ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Adidas, Coty, H&M, Sainsbury’s, Samsung болон Breitling-тэй хамтран ажилласнаар 42 сая долларын орлоготой болсон аж.
9. Криштиану Роналдо
Орон: Португаль
Спортын төрөл: Хөл бөмбөг
Орлого: 44 сая доллар
Цалин: 23 сая доллар
Спонсор: 21 сая доллар
Роналдо 2012 онд 55 тоглолтын үеэр 60 бөмбөгийг гоол оруулснаар 2012 оны шилдэг тамирчин болоход ойрхон байсан ч Лионелю Месси энэ шагналыг хүртжээ. Сурталчилгааны орлогыг хэрхэн хуваарилах тал дээр нэлээд маргаантай байгаа учир Мадридын “Реал”-той байгуулах гэрээ асуудалтай болоод байгаа аж. “Криштиану Роналдо” брэндийн орлогын тал хувийг Роналдо авдаг бөгөөд энэ гэрээ 2015 оныг хүртэл хүчинтэй байх юм байна.
10. Лионель Месси
Орон: Аргентин
Спортын төрөл: хөл бөмбөг
Орлого: 41,3 сая доллар
Цалин: 20,3 сая доллар
Спонсор: 21 сая доллар
“Барселон”-ы багийн од болох Месси 91 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулсан аж. Өмнөх рекордыг Герд Мюллер гаргаж байсан бөгөөд 40 жлийн турш хэн ч эвдэж чадаагүй юм. Ингээд тэрээр 4 дэхь удаагаа хамгийн шилдэг тамирчин болж, Каталоны клубтэй урт хугацааны гэрээ байгуулсан байна. 2018 он хүртэл тэрээр жилд 20 гаруй сая долларын цалинтай ажиллах аж. 2013 онд Adidas-ынхан Мессигийн нэрийн хувцсыг гаргаж эхэлсэн байна.
11. Мария Шарапова
Орон: Орос
Спортын төрөл: теннис
Орлого: 29 сая доллар
Цалин: 6 сая доллар
Спонсор: 23 сая доллар
Энэ жагсаалтанд нийт гурван эмэгтэй багтсан бөгөөд хамгийн өндрөөр үнэлэгддэг эмэгтэй тамирчин нь Мария Шарапова болсон банйа. Тэрээр 29 сая долларын орлоготойгоор энэ жагсаалтын 22-т багтжээ. Шарапова Nike, Head, Samsung, Tag Heuer, Porsche болон Evian-тай хамтран ажилладаг нь орлогынх нь ихэнхи хувийг бүрдүүлж байгаа аж. Үүнээс гадна тэрээр “SugarPova” хэмээх чихрийг худалдаанд гаргаад байгаа бөгөөд дэлхийн 15 оронд худалдаалагдаж эхэлжээ.
12. Владимир Кличко
Орон: Украйн
Спортын төрөл: Бокс
Орлого: 24 сая доллар
Цалин: 19 сая доллар
Спонсор: 5 сая доллар
2005 оны хүнд жингийн боксын аварга Кличко өнөөдрийн байдлаар 16 удаа аваргын цомыг хүртээд байгаа аж. Ах Виталий Кличкогийнхоо хамтаар тэд Германы сүлжээ RTL-тэй гэрээ байгуулсан байна. Ах дүүс тэмцээн бүрээс 4 сая долларыг авах аж. Үүнээс гадна Владимир Mercedes-Benz, Warsteiner, McFit болон Strellson-тай хамтран ажилладаг.
13. Самюэль Это’О
Орон: Камерун
Спортын төрөл: хөл бөмбөг
Орлого:16,4 сая доллар
Цалин: 13,4 сая доллар
Спонсор: 3 сая доллар
Махачкилийн “Анжи”-ийн тамирчин болох Самюэль Это’О нь хамгийн шилдэг, хамгийн өндрөөр үнэлэгддэг тамирчин болжээ. Тэрээр Орсын тэрбумтан Сулейман Керимовын төслийн гол баатар байсан юм. Это’О-ийн хэлж байгаагаар Африкийн үүрэг гүйцэтгэгч нар Самюэль руу халдахыг оролдож байгаа гэнэ.