Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Анх Гераклеон хотын олдворууд 13 жилийн өмнөөс эхлэн олдсон бөгөөд энэ бүх хугацаанд эртний 764 гаруй завь, далбаат онгоцны хэсгүүдээс олдсон байна. Үүнээс гадна алтан зоос, Афины гири, эртний Грек болон эртний Египет хэл дээр бичигдсэн баримтууд олджээ.
Гераклеон нь МЭ-700 оны үед байгалийн гамшгаас болж усанд автан живсэн аж. Одоогийн байдлаар судлаачид олсон олдворуудаа судалж байгаа гэнэ. Оксфордын Их Сургуулийн усан доорхи археологийн судалгааны тэнхимийн захирал Дэмиэн Робинсоны (Damien Robinson) хэлж байгаагаар Гераклеон нь худалдааны болон соёлын чухал цэг байсан байна.
Эрдэмтэд энэ хотыг яагаад усанд автсан талаар мэдэхгүй байгаа бөгөөд тэдний таамаглаж байгаагаар далайн усны түвшин хур тунадасны улмаас бага багаар нэмэгдсэнээр ийнхүү хот 3.6 метрийн гүнд орсон хэмээн үзэж байгаа аж.
Ингээд цаг хугацаа өнгөрч хотын талаар мэдээлэл үгүй болж, зарим нэг эртний Египетийн зохиолд л өгүүлэгдэх болсон байна.
Үүнээс гадна шашны янз бүрийн олдворууд олдсон бөгөөд эдгээрийн дунд хотын төв сүмийн хаалгыг чимж байсан баримал олдсон аж.
Хэсэг элсийг холдуулсны дараа эрдэмтэд Гераклеоныг баян хот байсныг нь олж мэдсэн бөгөөд Газрын Дундад Тэнгисийн худалдааны чухал цэгүүдийн нэг байсан болохыг баталжээ.
Эрдэмтэд Клеопатрагийн хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн газар болох Амона-Гереб хэмээх сүмийн хэсгээс олж илрүүлсэн аж. Энэ сүм нь хотын төв цэг байсан байна.
Жилд 15-20 өдөр л хот живсэн усны өнгө нь тунгалаг байдаг бөгөөд бусад үед хэт их усны хэмжээнээс болоод бараг л харагдаггүй байна. Эртний чулуун баримал олдоход түүний дээр далайн замаг, дун гэх мэт далайн амьтдын үлдэгдэл наалдсан аж.
Судлаачид 100 метрийн орчмоос эхлэн олдворыг олж эхэлсэн байна. Тэд ямар нэг олдвор олж чадахгүй бол дахин дээш гарч, ээлжит даалгавараа авдаг байжээ.
МЭ-2-р зууны үеийн хүрэл тосон дэнлүү.
5.4 метрийн өндөр улаан боржин чулуугаар хийсэн хөшөөний баримал. Хапи болон Нила бурхны бэлгэ тэмдэг болсон. Хапи бурханг шүтсэнээр жил бүр хур тунадас оруулж, хотын ургацын хэмжээг нэмэгдүүлдэг байсан байна.
Археологичид “Хапи” бурхны барималыг уснаас гаргаж байна. Гол сүмийн үүдийг чимэглэдэг байжээ.
Усан доороос олдсон барималууд. 17 ширхэг боржин чулуун барималын хэсгүүд олдсон бөгөөд энэ нь МЭ-2-р зууны үед хамааралтай.
Энэхүү алтан эдлэл (11x5 cм) хэмжээтэй бөгөөд хотын өмнөд хэсгийг судлах үед олдсон байна. Хавтан дээр эртний Грек хэлээр 5 мөр хагастай зүйл бичигдсэн байсан бөгөөд энэ нь Птолемея III (МЭ246-222) удирдагчийн үед хэрэглэгддэг байжээ.
Осирисагийн баримал. Атефа хэмээх титмийг зүүсэн бөгөөд нүдийг нь алтаар бүрсэн байна.
Эрдэмтэд Гераклеоны бичигтэй хавтгай чулуун олдворыг уснаас гаргаж байна. Энэ чулууг Нектанеб I (МЭ-378-362) фараоны зарлигаар хийсэн бөгөөд Каир дахь эртний Египетийн музейд хадгалагдаж буй Наукратисын бичигт барималтай төстэй аж.
Алтан аяга. Энэ нь гүн биш аяга бөгөөд ямар нэг юм уух зориулалттай байжээ.
Улаан боржийн чулуугаар хийсэн Хапи бурхны баримал.
Сайн бэхлэгдсэн эсэхийг шалгаж байна.
Хар чулуугаар хийсэн Хатан хааны баримал. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар энэ баримал нь Клеопатра хатны өв залгамжлагч байх магадлалтай гэнэ. Хатан хаан Изиды бурхны өмсгөлтэй байгаа бөгөөд энэ нь эх хүн болон эмэгтэйлэг байдлаг илтгэдэг аж.