Чежү-д аялах Скайтелийн азтанууд сэтгэл хангалуун байна

2013-06-06, 19:29
4,454
“Скайтел” групп 21 аймагт 6300 азтан шалгаруулах сугалаат аяныг зохион байгуулж байгаа билээ. Уг урамшуулалт аяны эхний 42 супер азтан өнгөрсөн сард тодрон үзэсгэлэнт Чежу арлыг зориод ирсэн бол тун удахгүй хоёрдугаар ээлжийн азтанууд Чежү арлыг зорих гэж байна.
Чежү-д аялах Скайтелийн азтанууд сэтгэл хангалуун байна

Тодруулбал өнгөрсөн сарын 31-нд шинэхэн азтанууд тодорсон бөгөөд энэ сарын 17-нд Чежү арал руу ниснэ. Аялалын тав тухтай байдлыг хангах үүднээс “Скайтел” групп аялал жуулчлалын томоохон байгууллага болох “Нью жуулчин тур” ХХК-тай хамтран ажиллаж байгаа юм.

Мөн азтан тодруулах аян үүгээр дуусахгүй. Орон нутгийн хэрэглэгч бүхэн урамшуулалт аянд оролцон амжилт дагуулах азын дугаар, “Уйдахгүй төөрөхгүй ганцаардахгүй” хэмээх халаасны компьютер буюу смартаб болон сүлжээндээ хязгааргүй ярих эрх зэрэг олон олон бэлгийн эзэн болж байна.

Ингээд аймаг бүрээс тодорсон азтануудтай утсаар холбогдож баярын сэтгэгдэлийг нь сонслоо. Тэдэнд дахин аз ерөөе.

Баянхонгор аймгаас тодорсон азтан А.Болд: ХҮҮ МААНЬ Ч БИ Ч ИХ АЗТАЙ
Скайтел компаний хамт олондоо баярлалаа. Би Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин хүн байгаа юм. Хөдөө гадаа, бэлчээр дээр хаана ч Скайтелийн энэ утсаар ажил хэргээ залгуулж явна. Утас болон дугаарыг нь манай хүүхэд авч өгсөн юм. Хүү маань ч би ч их азтай, баяртай байна. Азтан болсондоо үнэхээр баяртай байна.

Булган аймгаас тодорсон азтан Ө.Батсуурь: САЙХАН БОЛОМЖИЙГ АЛДАЛГҮЙ АЯЛААД ИРНЭ
Скайтелийн хэрэглэгч болоод удаж байна. Яг энэ дугаараа шинээр авч бариад 8 сар гаруй болж байна. Одоо ингээд аз тохиосонд баяртай байгаагаа дахин дахин хэлье. Нас дээр гарч байгаа болохоор энэ сайхан боломжийг алдалгүй аялаад ирэхийг л хүсч байна. Одоо гадаад паспортаа авахаар хөөцөлдөөд явж байна. Скайтелийн хамт олонд маш их баярлаж байна. Хотод очоод нүүр тулж уулзаад талархал илэрхийлнэ.



Дархан-Уул аймгаас тодорсон азтан А.Батжаргал: АЯЛАЛД ЯВАХ ХУВИЙН БЭЛТГЭЛ ДУУССАН
-Азтан болсон сэтгэгдэл маш өндөр байна. Надад тохиолдож байсан томоохон баяртай үйл явдлуудын нэг нь энэ байлаа. Аялалд явах хувийн бэлтгэл бараг дууссан. Цаашид найз нөхөд, ойр дотны бүх хүмүүстээ Скайтелийн хэрэглэгч болохыг уриална. Азтан болох үнэхээр амархан бас ойрхон байдаг юм байна.

Дорноговь аймгаас тодорсон азтан Ж.Нэргүй: БАЯРТАЙ МЭДЭЭГ ӨЧИГДӨРХӨН Л СОНСЛОО
-Тохирол явуулсан өдөр өөрийгөө азтан болсныг мэдээгүй. Тэр өдөр утас холбогдохгүй байсан болохоор энэ сайхан баяртай мэдээг өчигдөрхөн л сонслоо. Сэтгэгдэл их өндөр байна. Скайтелийн хэрэглэгч болоод олон жил болж байна. Ямар  ч байсан аз хүнийг тойрдоггүй гэдгийг ойлгож авлаа.

Дундговь аймгаас тодорсон азтан Б.Эрдэнэбат: ХЭРЭГЛЭГЧ БОЛООД 3-4 ЖИЛ БОЛЖ БАЙНА

Хэрэглэгч болоод 3-4 жил болж байна. Ийм том компани хүнийг хууралгүй азын шагналыг нь өгдөг гэдгийг мэдэж авлаа. Өмнө нь ч тэр бүр өөрийгөө азтан болчихно гэх итгэлгүй л байдаг байлаа. Аялалд гарна гэж бодохоор л их догдолж байна. Ялангуяа Чежу арал үнэхээр сайхан гэж сонссон.

Орхон аймгаас тодорсон азтан Ц.Ганбат: УТСААР СОНСООД ИТГЭЖ ЯДААД Л БАЙЖ БАЙНА
-Азтан болсондоо баяртай байна. Анх утсаар сонсоод итгэж ядаад л байж байлаа. Одоо тун удахгүй явах болохоор бэлтгэх зүйл их байна гэж бодоод тун яаруу л явна даа. Скайтелийн хэрэглэгч болоод 10 гаруй жил болсон байна. Олон жил өнгөрөхөд ийм том аз тохиосонд баяртай байна.



Өмнөговь аймгаас тодорсон азтан Б.Ганчулуун: НАДААС ИЛҮҮТЭЙГЭЭР ХҮҮХДҮҮД БӨӨН БАЯР
-Азтан болоод үнэхээр их баярласан. Надаас илүүтэйгээр хүүхдүүд, ач нар маань баярлаж гүйлдээд хэд хоног их л хөөртэй байцгааж байна. Өмнө нь амарч зугаалахаар хол явж үзээгүй болохоор их л сэтгэл өндөр байна даа.



Сүхбаатар аймгаас тодорсон азтан А.Баяржаргал: АЖЛААР СҮХБААТАРТ ЯВЖ БАЙГААД АЗТАН БОЛЛОО
-Би Улаанбаатарт ажиллаж амьдардаг. Азтан болохоос өмнө ажлаар Сүхбаатар аймагт явж байсан юм. Одоо ингээд Чежү явах гэж байна гэж хэн төсөөлөх вэ дээ. Сэтгэл их өндөр байна. Скайтелийн хамт олонд талархал илэрхийлье. Намайг олж очсон аз гэж бодоод өөртөө ч их сэтгэл хангалуун байна.

Сэлэнгэ аймгийн азтан Г.Батцэцэг: ӨНГӨРСӨН ДӨРВӨН САРД БАС АЗТАН БОЛСОН
-Би жилийн өмнө л Скайтелийн хэрэглэгч болсон. Өнгөрсөн дөрвөн сард бас азтан болж хоёр сар сүлжээндээ үнэгүй ярих 247 үйлчилгээг авсан. Ер нь манай гэр бүлийн хүн, гурван хүүхэд маань бүгд одоо Скайтел хэрэглэдэг. Аз гэж байдаг юм байна. Цаашид ч биднийг тойрохгүй байх. Өнгөрсөн сард, энэ сард бас, ирэх сард ч магадгүй юм. Үнэхээр хүртээмжтэй сайхан шагналуудыг хэрэглэгчиддээ өгч байгаа Скайтелийнхандаа баярлалаа.



Төв аймгаас тодорсон азтан Э.Энхтөр: АЗТАН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
-Скайтелийг 1999 оноос барьж, үйлчилгээг нь харьцуулж байгаад хоёр жилийн өмнөөс энэ дугаарын хэрэглэгч болсон. Азтан болсондоо үнэхээр баярлаж байна. Хүүхдээ аваад явна гэж бодож байгаа.

Увс аймгаас тодорсон азтан Ц.Ламжав: ИЙМ ТОМ БОЛОМЖ БАЙГАА УЧРААС ЗААВАЛ ЯВНА

-Өчигдөр л азтан болсноо мэдлээ. Их баярласан. Ийм том боломж гарч байгаа учраас заавал явна. Скайтелийн хамт олонд талархал дэвшүүлье.

-Хөвсгөл аймгаас тодорсон азтан Б.Ёндонжамц: ҮЙЛЧИЛГЭЭ, ТАРИФЫН ХУВЬД АШИГЛАХАД ТААТАЙ
-Скайтелийн хэрэглэгч болоод жил болж байна. Үйлчилгээ, тарифын хувьд ашиглахад таатай, сүлжээ сайн барьдаг гэж боддог. Азтан болсондоо их баяртай байна.

Хэнтий аймгаас тодорсон азтан Г.Уламбаяр: НӨХӨР МААНЬ ИХ БАЯРТАЙ БАЙГАА

-Скайтелийн хамт олонд баярлаж байна. Энэ дугаарын эзэмшигч нь манай нөхөр байгаа юм. Хэнтий аймаг руу очиж, хонжворын эрхийн бичгээ авах ёстой байх гээд одоо хотоос хөдөлж байна. Нөхөр маань их баяртай байгаа.

Ховд аймгаас тодорсон азтан Ц.Сайнбилэг: СКАЙТЕЛИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЖ БАЙГААГАА ХЭЛЬЕ
-Би гадаад орон руу өмнө явж, аялаж үзээгүй. Нутагтаа биологич мэргэжлээр ажиллаад 20 гаруй жил болж байна. Харин өнөөдөр ингээд азтан болсондоо их баяртай байна. Манай гэр бүлийн хоёр хүү, нөхөр маань скайтелийн хэрэглэгч. Би л гэхэд 2004 оноос хойш энэ дугаараа тууштай барьж байгаа. Одоо хотод ирчихсэн аялалдаа бэлдээд явж байна. Энэ дашрамд бидэнд ийм азтай байх боломж олгосон Скайтелийн хамт олонд баярлаж байгаагаа хэлье.



Архангай аймгаас тодорсон азтан Б.Номонхүү: ГАДААД РУУ АЯЛАХААР ЯВНА ГЭЭД ИХ БАЯРТАЙ БАЙГАА
Архангай аймгийн Булган сумын иргэн, малчин хүн. Азтан болсноо зурагтаар үзэж амжаагүй, баахан танихгүй хүмүүс утасдаад баяр хүргээд байхаар нь итгэхгүй суусан чинь Скайтелаас ярихаар нь итгэлээ ш дээ. Манай эхнэр цэцэрлэгийн багш хийдэг. Одоо гадаад руу аялахаар явна гээд их баяртай байгаа. Би тэгж том нэгжээр цэнэглэдэггүй юм. 3000-аар л 2,3 цэнэглэсэн чинь ингээд азтан болчихлоо. Ингээд азтан болоод гадаад явахын чинээ зүүдэлчиж байсангүй. Өнөөдөр ёстой сайхан өдөр байна.



Дорнод аймгаас тодорсон азтан Э.Амгаланбаатар: АМРАЛТААРАА АХЫНДАА АМАРЧ БАЙГААД ИНГЭЭД АЗТАН БОЛСОН
Би Улаанбаатар хотын иргэн. Амралтаараа Дорнодод очиж ахындаа амарч байгаад ингээд азтан болчихлоо. Ээж эгч хоёрынхоо нэгэнтэй нь гадаад явна гэж бодож байна. Өмнө нь ингэж азтан болж байгаагүй болохоор үнэхээр тулгамдаад байна аа. Өчигдөр бараг 30,40 хүн залгасан байхаа. Танихгүй хүмүүс яриад л баяр хүргээд байсан.

Говь-Алтай аймгаас тодорсон азтан Б.Туул: АЗТАН БОЛЛОО ГЭХЭЭР БИ ҮНЭМШЭЭГҮЙ
Би хотод байдаг л даа. Ээж маань Говь-Алтайд байдаг юм. Миний төрсөн өдөр болоод миний утсыг нэгжээр цэнэглэсэн чинь ингээд азтан болчихлоо. Төрсөн өдрөөр минь огт танихгүй дугаараас танихгүй хүн залгаад азтан боллоо гэхээр би үнэмшихгүй “Худлаа тоглоод бай” гээд загнаад байсан чинь телевизийн эфир нь шууд явж байсан юм байна лээ. Хэзээ хойно нь баахан хүмүүс залгаад баяр хүргээд байхаар нь үнэмшлээ. Энэ дугаараа бариад 3 жил болж байна. Аз авчирсан үнэхээр эзэндээ ээлтэй дугаар юм аа.

Говьсүмбэр аймгаас тодорсон азтан Н.Мөнх-Од: НАДАА БАС ГАДААД ПАСПОРТ БАЙГАА
Би 10 настай. Говьсүмбэрийн 2-р 10 жилийн 4б ангид сурдаг. Энэ дугаар маань азтан болсон гэж танихгүй хүмүүс над руу зөндөө ярьсан. Аав ээж маань малчин хүмүүс хөдөө амьдардаг. Би төв дээр сургуульд суудаг учир ахындаа амьдардаг. Аав ээжийнхээ аль нэгэнтэй нь гадаад явна гэж бодож байна. Маш их баяртай байна. Надаа бас гадаад паспорт байгаа.







Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.