Хүүхэд бүхэн жаргалтай байг

2013-06-03, 18:36
9,639
Аз жаргал гэж юу вэ? Хүн бүр өөрийнхөө ертөнцдөө аз жаргалыг өөр өөрөөр төсөөлсөн байдаг. Харин цав цагаахан цаас шиг хүүхдүүдийн хувьд тоглох, наадах, үеийнхэнтэйгээ хамт байж хөгжилдөх нь дээдийн аз жаргал нь байдаг билээ.
Хүүхэд бүхэн жаргалтай байг

Юнител группынхэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ баярын өдөр мэндэлсэн болон асрах газрын хүүхэд багачууддаа тэдний мөрөөдлийн дэлхий ҮСАХ-д НЭГ САРЫН ТУРШ ҮНЭГҮЙ ТОГЛОХ эрхийн бичгийг гардууллаа.



"Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний баяр,

Шинэхэн цэцэглэсэн зуны 6 сарын 1-ний баяр давхар тохиолоо"

-хэмээх мэндчилгээний үгстэй төрсөн өдрийн мэндчилгээг хүлээн авсан ногоон гэр бүлийн гишүүн Юнителийн дугаартай хүүхэд бүр хэлж баршгүйгээр баярлаж байсан юм.



Мөн энэ баярт  өдрийг тохиолдуулан Юнител группын хамт олны төлөөлөл “Нархан хотхон”-ы хүүхэд багачууд дээрээ зочиллоо. Хичээлээ тараад ирсэн хүүхдүүд хөгжим тоглон, дуу дуулжногоон гэр бүлийн ах, эгч нараа найрсаг дотноор угтаж авсан юм. Харин дандаа ширээний ард суудаг ажилтнууд өдрийн турш хүүхдүүдтэй хамт сагсан бөмбөг, гинж таслах, ардаа алгаа таших зэрэг тоглоомуудыг тоглон буцаад хүүхэд насандаа ирсэн юм шиг хөгжилдөж байлаа.



Ийнхүү орой нь “Сайхан, зөв сэтгэлтэй хүмүүс аз жаргалтай амьдардаг” -гэдгийг хүүхдүүддээ ойлгуулахын тулд Монголын уран сайхны “Ховдгийн гай” киног хамтдаа үзэцгээсэн юм. Хамгийн том сюрприз нь Юнител группын зүгээс хүүхдүүддээ гарын бэлэг болох дэвтэр, аяга, хүүхдийн уран зохиолын ном болон ҮСАХ-д НЭГ САРЫН ТУРШ ҮНЭГҮЙ ТОГЛОХ эрхийн бичгийг гардуулсан явдал байлаа.

Хүүхдийн ирээдүй
Хүсэл мөрөөдлөөр дүүрэн гэрэлтэж байх болтугай.





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.