Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Эрдсэлтэй алхам гэдэг бол сохор мэт юунаас ч айхгүй дайрах биш, харин айдас бүхэнтэйгээ нүүр тулж, бүгдийг нь тооцоолон бэлтгэж, эцсийн зорилгоороо сэтгэлээ тэжээн урагш алхахын нэр.”- хэмээн нэгэн алдарт аялагч хэлж байсныг энд дурьдах нь зүйтэй байх. Ингээд бүгдээрээ Рейнхардын бэлтгэл сургуулилтын явц болон гайхалтай үйлдлийнх нь дүр зурагтай танилцацгаая.
Хөл доорхоо, хараарай! Австрийн олсон дээр алхагч Рейнхард Клейндл олсон дээр тэнцвэрээ хадгалан алхаж байна. Түүний хөл доорхи олс нь Германы Франкфуртын өндөр хоёр барилгын хоёр жигүүрийн хооронд татагджээ. 2013 оны 5-р сарын 25.
Доор нь сэтгэл догдлон зогсох зуу зуун хүмүүсийн нүдний өмнө Рейнхард нь 185 метрийн өндөрт, П хэлбэрийн өндөр цамхагийн хоёр жигүүрийн дундуур татсан нарийхан олсон дээгүүр хоёр гараараа тэнцвэрээ олон алхана. Энэхүү үйл явдал Германы Франкфурт хот дахь хоёр өндөр барилгын фестивалийн үеэр болжээ. Фестиваль 4-р сарын 20-ны өдөр эхэлсэн байна.
Алхаж дууссаныхаа дараа Клейндл баяр хөөрөө багтааж ядан хашгирахын хажуугаар өндрөөс айдаг гэдгээ нуулгүй хэлжээ.
“Өндрийн нөлөөлөл миний таамаглаж байснаас дор байсан. Барилгын шулуун шугамууд эцэс төгсгөлгүй мэт санагдаж байлаа.”– гэж Австрийн зоригтон хэлжээ.
Өмнө нь Клейндл бичил хэсгийн физикээр суралцаж байхдаа хажуугаар нь олсон дээр алхаж сурчээ. Тэрээр мэргэжлийн олсон дээр алхагч болохын тулд энэ амжилтаа ахин хоёр удаа давтаж, барилгын фестивалийн үеэр ахин хоёр удаа ингэж алхах ёстой юм байна.
Энэ үйл ажиллагаанд зуун мянган хүн цуглан оролцоно гэж үзэж байгаа юм. Цугласан олон төрөл бүрийн театрчилсан үзүүлбэр тольдож, гудамжний төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцон, агаарын бөмбөлгөөр нисэх боломжтой ажээ. Бусад үед гадны хүн тэр болгон орох боломжгүй байдаг уг өндөр барилга дээр энэ фестивалийн үеэр жуулчид орж, хамгийн дээд давхраас нь хотын үзэмжийг харах боломжтой. Үзэгчид олсон дээр алхагчид, хотын уулчид, скейтбордчингууд, хөгжимчид, гэрлийн үзүүлбэр, халуун агаараар хөөрдөг бөмбөлөгнүүдийн шоу гээд маш олон гайхалтай үзүүлбэрүүдийг үзэж харах юм байна.
Иймэрхүү төрлийн үйл ажиллагааг Франкфуртат зохиох болсон нь санамсаргүй хэрэг биш ээ. Чухам Франкфуртад л Европын хамгийн өндөр барилга байдаг учраас тэр. Энэ жилийн наадамд «Jumeirah Frankfurt» зочид буудал оролцож байгаа юм. Уг зочид буудлын барилга нь 25 давхартай аж.
Клейндлын үйлдэл Гиннесийн номд бичигдэх үгүйг мэдэхгүй юм. Учир нь түүний олсон дээр алхах үед рекорд тэмдэглэдэг албан ёсны газруудын төлөөлөгчид байгаагүй билээ. Өмнөх рекорд нь хоёр жилийн өмнө, Парисын “Les Mercuriales” хос цамхагийн дундуур, газраас 120 метрийн өндөрт алхсан бүлэг францчуудад байгаа.
Клейндлын үйлдэл Гиннесийн номд бичигдэх үгүйг мэдэхгүй юм. Учир нь түүний олсон дээр алхах үед рекорд тэмдэглэдэг албан ёсны газруудын төлөөлөгчид байгаагүй билээ. Өмнөх рекорд нь хоёр жилийн өмнө, Парисын “Les Mercuriales” хос цамхагийн дундуур, газраас 120 метрийн өндөрт алхсан бүлэг францчуудад байгаа.