Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Үсээ авахуулсны дараа эцэг эх нь дэргэд байхгүй болохоор эхэн үедээ хүүхдүүд өөртөө нилээд итгэлгүй байдаг байна.
Хүүхдүүдэд 14 өдөр ээжээсээ салах тухай бодол илт баяр хөөр төрүүлдэггүй аж.
Гэвч алгуур бүх хүүхдүүд тайвширч, өөрийн үсний засалтаа судалж, шинэ нөхдүүдтэйгээ танилцаж эхэлдэг байна.
Ёслол дууссаны дараа бүх хөвгүүд эртний сүмийн жаягт дуулгавартайгаар өвдөг сөхрөн мөргөдөг ажээ.
Өмнөд Солонгост буддагийн хамгийн олонд нэртэй урсгал бол “Jogye” юм. Энэ урсгал нь бараг 1200 жил оршин тогтнож байгаа бөгөөд өнөөгийн байдлаар 10 сая гаруй хүн түүнийг шүтдэг байна.
Эртнээс үүсэлтэй, олонд нэртэй урсгал ч өнгөрсөн жил Jogye-н 6 гэлэнтэй холбоотой бөөн шуугиан дэгджээ. Эрчүүд казинод хөзөр тоглож, тамхи татан, архи ууж цагийг хөгжилтэй өнгөрүүлж байсан байна. Цадиггүй гэлэнгүүдийг зурагтаар үзүүлсэн нь дэлхийн буддаг баримтлагчдын зэвүүцлийг төрүүлжээ. Jogye бүлгэмийн тэргүүн өөрсдийн харьяат гэлэнгүүдийн өмнөөс олон нийтээс уучлал гуйхад хүрч, цаашид дахин ийм явдал давтагдахгүй хэмээн амалсан юм.