Эдийн засгийн хөгжлийн яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Гудамж” төсөл

2013-05-27, 22:34
11,410
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх, босоо болон хэвтээ тэнхлэгийн хурдны замууд барих “Гудамж” төслийг хэрэгжүүлэхийг Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор шийдвэрлэж төслийн хөрөнгө оруулалтыг “Чингис” бонд болон бусад эх үүсвэрээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргахаар болсон билээ.
Эдийн засгийн хөгжлийн яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Гудамж” төсөл

Нийслэлийн 33 уулзварыг өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдэх хамгийн эхний ажил болох “Өргөө” кино театрын урдах уулзварын өргөтгөн, шинэчлэх ажил эхлээд байна. “Өргөө” кино театрын уулзварын зам барилгын зураг төслийн болон гүйцэтгэгчийг сонгон оролцуулах шалгаруулалтанд олон компаниуд саналаа ирүүлснээс зураг төслийг хийх гүйцэтгэгчээр “Ти Ай Би” ХХК, зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Паблик Роуд” ХХК тус тус шалгарсан. Зам барилгын ажил 2013 оны 5 дугаар сар 27-ны өдөр албан ёсоор эхэллээ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр “Өргөө” кино театрын урд хэсэг 6 сарын 10 гэхэд дөрвөн замын уулзвар болох юм.



Одоо ийм байгаа.



Үр дүн нь ийм болно.


Уулзварын зам барилгын ажлын явцыг шууд камераар харахыг хүсвэл “Гудамж” төслийн веб хуудасруу (www.gudamjtusul.mn) орж харах боломжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()