Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
«Compressorhead» бүлэг роботууд Германы Франкфурт дахь үзэсгэлэнгийн үеэр рок хөгжим тоглож байна. Гитарчингаас гадна тэнд басс гитарчин, бөмбөрчин, роботууд байсан нь зургийн кадрт багтаагүй байна.
PR2 робот Германы Бремен дэхь хиймэл оюун ухааны Институтын лабораторит шарвин хайрч байна.
“ARMAR IIIa” ч гэсэн Германы судалгаа шинжилгээний Карлсруэ институтын гал тогоонд чамгүй тус хүргэж байгааг та харлаа.
АНУ, Карнеги-Мелон их сургууль дахь могой-робот
Германы Ветцлар дахь хэвлэлийн бага хуралд оролцож буй Bina48, зохион бүтээгч Брюс Дунканы хамт. Bina48 өөрийн гэсэн өнгөрсөн амьдралын түүхтэй, бас хүнтэй ам зөрж, маргалдах чадвартай юм байна.
Хий зөөвөрлөгч роботыг сурталчилж буй Asimo. Энэ хий зөөвөрлөгч робот нь удахгүй 3000 орчим долларын үнээр худалдаанд гарах юм байна.
Сансарт гарсан анхны хүн дүрст робот obonaut 2.
Францын Лион хот дахь чуулга уулзалтын үеэр бөмбөг барьж авах гэж буй гумоноид робот ICub.
«Boston Dynamics»-д BigDog роботыг бүтээжээ. Энэ нь жагсаалын маршийн үеэр цэргүүдэд хүнд ачаа зөөхөд туслах юм.
Магдебург-д болсон «Robo Cup 2013» тэмцээн дээрхи хоёр роботын тулсан тоглолт.
«Robo Cup 2013»-ын өөр нэгэн оролцогч. Хөл бөмбөгөөс гадна роботууд бүжиг болон бусад хэд хэдэн төрлөөр өрсөлдсөн юм байна.
Италийн Пизе дэхь биороботын институтэд бүтээгдсэн хоёр тэмтрүүлэн робот.
«Rethink Robotics»-ийн хамгийн ухаалаг роботуудын нэг. Үүнийг АНУ-ын Хэтфилдийн нэгэн үйлдвэрт бодитоор ашигладаг байна.
Хэд хэдэн үүрэг гүйцэтгэх чадвартай ялаан роботууд. Тэр тусмаа тоос хүртээж чаддагаараа онцлог. Нэг ялааны жин нь 80мг.
Германы Ганновер дэхь үзэсгэлэн дээр буй Андроид OSA
Шүүгчид бөмбөг зөөж өгдөг робот. Үүнийг бодит амьдрал дээр энэ хэлбэрээр ашиглаад эхэлжээ. Зургийг АНУ-ын Анн-Арбор дахь хөл бөмбөгийн тэмцээний үеэр авсан байна.