Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Наргиа
Тоглоом тоотойн дээр гэсэн үг байдаг шүү дээ. Ажил дээрээ ямар нэгэн болхи бүдүүлэг тоглоом, шоглоом хийх нь өөрийнхөө байгаа орчныг мэдрээгүй хэрэг болно. Гэхдээ удирдлагуудын 61 хувь нь хамт олныхоо сэтгэл зүйн байдалд эерэгээр нөлөөлдөг хүмүүст дуртай байдаг байна.
2. Уйлах
Удирдлагуудын 59 хувь нь эмэгтэй хүн ажил дээрээ уйлж байвал таагүй сэтгэгдэл төрүүлдэг гэсэн бол 63 хувь нь энэ нулимс нь хэн нэгэнд маш их загнуулснаас болж гарчээ хэмээн ойлгодог аж. Та ажил дээрээ сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг байх хэрэгтэй.
3. Соёлгүй яриа
Албан тушаал ахих зорилготой, өөрийгөө үнэлүүлэхийг хүсэж байвал та зөв, ухаалаг яриатай байх хэрэгтэй. Харин соёлгүй яриа нь таны тушаал ахих боломжийг шууд хаах нь байна. Нэгэн IT-менежер хэлэхдээ: "Зарим нэг захирлуудыг харахад ихэд ухаалаг, боловсролтой мэт харагддаг боловч харьцсаны дараа тэдний хэн болох нь танигддаг" -гэжээ.
4. Хэрүүл
Ер нь ажил дээр хэрүүл хийхийг эрс хориглодог. Энэ нь тухайн хүний муухай харагдуулдаг төдийгүй мэргэжлийн бус байдлыг илтгэх болно. Тиймээс аль болохоор бусадтай эелдэг хэлэх гэсэн зүйлээ тайван, хэрүүлгүйгээр ойлгуулах нь чухал.
5. Сээтэн хаях
Зарим хүмүүс ажил дээрээ сээтэн хаях нь энгийн үзэгдэл хэмээн ойлгодог. Харин ихэнхи байгууллагын удирдлагууд үзэхдээ ажил дээрээ сээтэн хаях нь тухайн хүний нэр хүндэд муугаар нөлөөлдөг хэмээн үзжээ. Зүгээр сээтэн хаях төдий л болоход ажилчид таныг буруугаар ойлгох вий.
6. Толгойгоо маажих
Энэ нь таагүй төдийгүй, бусдыг таниас хөндийрүүлэх болно. Мөн үүнээс гадна ямар нэг уулзалт хэлэлцээрийн үеэр хувцсаа байн байн засах, хуруу гараа оролдох нь тухайн хүн өөртөө итгэлгүй эсвэл анхааралгүй байгаагийн шинж болдог аж.
7. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах
Эрэгтэй оффисын ажилтангуудын 72 хувь нь бүсгүйчүүдэд тэдний нүүр, арьс
өнгөний талаар ямар нэгэн зүйл хэлдэг байна. Ийм тохиолдолд тухайн хүний
сэтгэн бодох чадвар, соёлгүй байдлыг харуулж байгаа юм.
8. Нүд рүү нь харж ярихаас эмээх
Ер нь хүний нүд рүү нь харж ярихгүй байгаа нь ярилцаж буй хүмүүсийн нэг нь худлаа ярьж байгаа эсвэл ямар нэг юм нууж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Ийм байдал нь ажил хэргийн уулзалтын үеэр илэрвэл та тухайн хүний яриа танд огт сонирхолгүй байна гэсэн санааг илэрхийлнэ.
9. Хэрэггүй зүйл ярих
Хэрвээ тухайн хүн хэлэх гэж байгаа зүйлээ ойлгомжтой илэрхийлж чадахгүй байгаа бол орчин тойрныхон чинь чамайг тухайн нөхцөл байдлыг хянаж чадахгүй байна хэмээн үзэх болно. "Bank of Americа" -ийн хуучин захирал Салли Кроучек хэлэхдээ: "Эмэгтэйчүүд маш их ярих дуртай байдаг бөгөөд тэднийг зогсооно гэдэг маш хэцүү" -гэжээ.
10. Байн байн инээх, хэт чанга ярих
Албан байгууллагад ярих хоолойны хэлбэр гэж байдаг бөгөөд хэт чанга дуугарах, байн байн инээх нь орчин тойрны хүмүүст нь ихээхэн хүндрэл учруулдаг байна. Судлаачдын олж мэдсэнээр гэнэт хэт чанга дуугарах нь тухайн хүний сэтгэл хөдлөлийн байдалтай холбоотой байдаг гэнэ.