Ажилчдаа мөлхүүлсэн нь

2013-05-17, 21:48
40,296
Албан байгууллагын өсөн дэвжих байдал нь юуны түрүүнд тухайн байгууллагын удирдлагаас шууд хамааралтай байдаг билээ. Удирдлага нь ажилчидаа атгасан гар мэт байлгаж чадвал амжилтанд хүрэх нь эргэлзээгүй болов уу. Гэхдээ ажилчдаа ийм арга байдлаар хүмүүжүүлэх нь зөв үү?...
Ажилчдаа мөлхүүлсэн нь

5 сарын 2-нд Хятадын томоохон хот болох Чонгчинг-д нэгэн хачирхалтай үйл явдал болжээ. Энэ нь хэсэг бүлэг хүмүүс дөрвөн хөллөж хотын гудамжаар мөлхөж байсан байна.



Харин эдгээр мөлхөгчдийн хувцаснаас нь харахад тэд оффисын ажилчид байсан бололтой.



Хөшөө тойрон мөлхөж буй ажилчид олны анхаарлыг татсан бөгөөд тэднийг тойрон буй Хятад иргэд бичлэг, хийж зураг дарж байсан байна.



Хэдийгээр олон иргэд цугласан ч ажилчид мөлхсөөр л...



Харин хэсэг хугацааны дараа энэ ажиллагааг эсэргүүцсэн иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаагийнхан тэр даруй ирж мөлхөж буй ажилчдыг тараасан байна.



Гэхдээ цагдаа нар энэ ажиллагааг онлайн ертөнцөөс нууж чадсангүй.



Энэ үйл ажиллагааг хэн зохион байгуулсан талаар асуухад гоо сайхны компанийн захирал ажилчдаа сэтгэл санааны дарамтыг хэр тэвчдэг болохыг шалгаж үзэх зорилготой байсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()