Анжелина Жоли хөхөө авахуулжээ

Америкийн сайхан бүсгүй, олны анхаарлыг өөрийн төгс бие галбир, мэргэжлийн өндөр чадвараараа татаж чадсан алдарт жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie) хөхөө авахуулжээ. Түүний ийнхүү хөхөө авахуулах болсон шалтгаан нь тэрээр хөхний хорт хавдраас сэргийлж явдал юм. Энэ талаар тэрээр “The New York Times” сэтгүүлийн "My Medical Choicе" буланд бичсэн байна.
Анжелина Жоли хөхөө авахуулжээ

Жүжигчин бүсгүйн хэлж байгаагаар эмч нар түүнийг 87 хувь хөхний хавдар, 50 хувь өндгөвчний хавдартай болох магадлалтай хэмээн оношилсон гэжээ.



Хагалгаа гурван сарын туршид үргэлжилсэн бөгөөд 4 сарын 27-нд бүрэн дуусчээ. Харин өөрийнх нь хөхний оронд хиймэл хөх суулгаж өгсөн байна. Жолигийн хэлж байгаагаар гадаад төрхөнд нь хагалгаа огтхон ч нөлөөлөөгүй гэнэ.



Хагалгаа хийлгэх болсон хамгийн гол шалтгаан нь түүний ээж 56 настай байхдаа хавдрас болж нас барж байсан байна. Харин Жоли эрт хорвоог орхихыг хүсэхгүй байгаа бөгөөд үр хүүхэд, ач, зээгээ харж, халамжлахыг хүсэж байгаа гэнэ. Одоогийн байдлаар Жоли болон Брэд Пит нар гурван төрсөн, гурван өргөмөл хүүхэдтэй юм байна.



"World Health Organization"-ы судалгаагаар жил бүр 500 мянга гаруй эмэгтэйчүүд хөхний хавдраас болж нас бардаг гэнэ. Мөн хөхний хорт хавдраар өвчлөгсдийн 85 орчим хувь нь нас барсан байдаг байна.

















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()