Гадил жимсийг хэрхэн боловсруулдаг вэ?

2013-05-16, 00:23
26,932
Нэгэн блогчин Коста-Рикад "Гадил" жимсийг хэрхэн тарьж, хурааж авдаг талаар фото нийтлэл бэлтгэсэн байна. Үүнийг та бүхэндээ орчуулан хүргэж байна.
Гадил жимсийг хэрхэн боловсруулдаг вэ?

Гадил нь ихэнхдээ манай дэлхийн халуун орнуудад ургадаг билээ. Гадилыг ногооноор нь хураадаг бөгөөд зөөвөрлөх явцад боловсордог байна. Ихэнхи тохиолдолд гадил жимсийг боловсорч гүйцээгүй байхад нь худалддаг. Учир нь тасалгааны температурт жимс өөрөө боловсорч гүйцдэг байна.



Хонхорцог дээр цэцгийн товчирхой хэлбэрээ олж эхэлмэгц боловсорч буй жимсэн дээр юм унахаас, эсвэл муудахаас болгоомжилж гялгар уутаар ороодог байна. Ингээд 11 долоо хоног гялгар уутанд ургадаг бөгөөд гүйцэд болтол нь ургуулдаггүй. Эндээс дэлхийн өнцөг булан бүр лүү тээвэрлэдэг бөгөөд тээвэрлэх явцад жимс хатдаг учраас гүйцэд боловсроогүй байхад нь хураадаг ажээ.

Огтолж авсан жимснүүдээ баглаж боох хэсэг рүү тээвэрлэхийн тулд  канатан замд өлгөдөг ажээ.



Гадилыг хураахад их хүндрэл байхгүй, хоёр ажилчин байхад л болно. Нэг нь урт модны үзүүрт  бэхэлсэн хурц хутгаар гадилын ишийг огтлоход хоёр дохь нь жимсийг болгоомжтойгоор мөрөн дээрээ тавина.



Гадилыг тайрч авсны дараа ургамлыг огтолж хаядаг, учир нь тэрээр дахиж жимс өгдөггүй. Тариалангийн эзэд үүнд их санаа зовдоггүй, яагаад гэвэл оронд нь шинээр ургамлыг суулгадаг бөгөөд тэр нь хэдэн сарын дараа шинэ ургац өгдөг байна. (гадил нь мод биш өвсөрхөг ургамал ажээ.)





100 жилийн туршид гадилыг хурааж авах арга өөрчлөгдөөгүй. Харин жимсийг үйлдвэр лүү зөөх байдал бага зэрэг өөрчлөгдсөн байна. Гадил жимсний багцыг иймэрхүү канатан замаар зөөдөг ажээ.





Баглах хэсэг дээр хэсэглэн урсгал устай усан санд 20-30 минут жимсний шинэ огтолсон газраас шүүс гарахаа больтол нь байлгана. Эс тэгвэл жимсний гадна тал нь муудаж болох юм.



Бүх жимсны 5-6% нь л чанарын хяналтыг давж чаддаггүй бөгөөд экспортонд тохирохгүй жимсийг орон нутгийн зах дээр худалдаалдаг байна. Түүгээр гурил хийж гадилын талх барьж эсвэл хүүхдийн тэжээл хийдэг байна.

Энд голдуу эмэгтэйчүүд ажилладаг байна.



Гадилуудыг усан сангаас гаргангуут хатааж, гялгар уутанд баглан үйлдвэрийн хайрцагт хийн усан замаар илгээдэг байна. Учир нь хямд байдаг тул илүү их барааг тээвэрлэх боломжтой ажээ.







Гадилыг АНУ руу 10 өдөр, Европ руу 3 долоо хоног тээвэрлэдэг, тиймээс “европын” гадилтай хайрцаганд жимсийг хагас кг-аар илүү хийдэг байна. Европын дэлгүүрт иртлээ хайрцаг гадилнууд хагас килограммаар хатаж хөнгөрдөг байна.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()