Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хулганаар исгэсэн будааны архи
Согтууруулах ундаа хийхэд амьтан ашигладаг нь сонин содон зүйл биш. Харин Солонгос улсад 3 долоо хоногтой хулганы гөлчгийг согтууруулах ундаа хийхэд ашигладаг бөгөөд тэдний үс нь ургаж эхлээгүй байдаг байна. Гөлчгийн дээр будааны архиа хийж сэрүүн, хүйтэн газар тавьдаг аж. Жилийн дараа архийг хэрэглэхэд бэлэн болдог байна. Архийг зохион бүтээгчид хэлэхдээ: “Архины амт үнэхээр өвөрмөц байдаг гэнэ. Тэдний үзэж байгаагаар ийм төрлийн архи нь эрүүл мэндэд тустай бөгөөд бага багаар хэрэглэхэд ямар ч өвчин тусдаггүй” –хэмээн ярьж байна. Хэдийгээр сонин сонсогдож байгаа ч энэ архийг нэлээд хүмүүс худалдан авдаг ажээ.
2. Голденрот
Швейцарийн “Голденрот” хэмээх нэг шил архи $300-ын үнэтэй байдаг байна. 53,5%-ийн градустай энэ архинд алт нэмж хийдэг гэнэ. Шил архинд 15 мг алтны үйрмэг байдаг аж. Жижиг алтны хэсгүүд архин дотор харагдана. Архийг уухын өмнө алтыг нь шүүх хэрэгтэй байдаг аж. Гэхдээ энэ архийг уусны дараа ихэнхи хүмүүсийн ходоод нь өвдөж, дотор нь эвгүй оргидог байна. Заримдаа алтыг нь шүүхгүй ууснаар алт ходоодонд хуримтлагдаж, хагалгаа хийх ч тохиолдол гарч байжээ.
3. Чича
“Чича”-г 600 гаруй жилийн өмнө инкачууд хийж байсан байна. Эмэгтэйчүүд эрдэнэшишийг нялцгай болтол нь зажилж, нэг саванд цуглуулаад дээрээс нь бүлээхэн ус хийж сэрүүн, харанхуй газар тавьдаг байна. Харин одоо Чичад гоньд нэмж хийдэг бөгөөд харин эрдэнэшишийн үрийг төдийлөн сайн зажлахаа больсон гэнэ. Болив, Эквадор, Колумб, Коста-Рика хэмээх орнуудад энэ архийг хийхийг хориглож байгаа аж. Учир нь энэ архи олон өвчний эх үүсвэр болно хэмээн сэргийлжээ.
4. Могойтой дарс
Могойн дарсыг Вьетнамд анх хийж эхэлсэн бөгөөд цаг хугацааны аясаар бусад Азийн орнуудад тархсан байна. Согтууруулах ундааны гол найрлага нь хорт могой бөгөөд хамгийн гол нь могойны хор архинд уусаж байгаа учир биед хоргүй гэнэ. Заримдаа өнгө үзэмж нэмэхийн тулд дарсанд жижиг могой, жоом, олон хөлт шавж гэх мэт зүйлсийг хийдэг байна. Могойн дарсыг шимж уух хэрэгтэй бөгөөд энэ нь амтыг нь мэдрэхэд чухал үүрэгтэй аж.
5. Айяуаска
Энэ согтууруулах ундааг Амазоны овгуудаас л амсаж үзэж болно. Энэ ундааг тарвасны ургамлаар хийдэг байна. Индианчууд үзэхдээ энэ архины тусламжтайгаар тэд нас барагсадтайгаа холбогдож чаддаг хэмээн үздэг бөгөөд архи нь хий юм харагдуулах үйлчилгээтэй бололтой. Үүнээс гадна энэ архи нь бохир гадагшлуулах үүрэгтэй учир индианчууд ийнхүү биеийнхээ хорт бодисыг гадагшлуулдаг байна.
6. Чангаа
Чангаа гэдэг нь Оросын самагонтой ойролцоо Африкийн согтууруулах ундаа юм. Энэ архийг хийхэд эрдэнэшиш ашигладаг бөгөөд амтыг нь илүү хүчтэй болгохын тулд аккумляторын хүчил, түлш гэх мэт зүйлсийг нэмдэг байна. Насанд хүрсэн хүн согтоход 300 грамм хангалттай байдаг байна. Архийг уусны маргааш нь толгой өвдөж, шартаж, хамаг бие хөндүүрлэж, бүр ой санамжаа ч алдах тохиолдол гардаг гэнэ.
7. Everclear
Everclear нь дэлхийн хамгийн хатуу ликёр юм. Ликёранд 95%-ийн спирт байдаг учир шууд хэрэглэдэггүй бөгөөд ямар нэг согтууруулах ундаанд хүч нэмэх зорилгоор ашигладаг байна. Ингээд харахад Everclear нь ликёр биш харин спирт мэт санагдаж байгаа ч зөөлөн амттай учир ийнхүү нэрлэх болсон байна. Everclear-ийг буудайгаар хийдэг бөгөөд спиртийн найрлага ихтэй учир Гиннесийн амжилтын номд багтжээ.
8. Fijjtu шар айраг
Fijjtu шар айргийг Африкт хийдэг байна. Шар айрагны гол найрлага нь өмхийрч буй шимэгч хорхой байдаг аж. Fijjtu шар айргийг амсаж үзсэн хүмүүс хэлэхдээ үүнийг уусны дараа дэлхий дээр байж боломгүй олон янзын өнгө нүдэнд нь харагддаг гэнэ. 2003 онд дэлхий дээрх цорын ганц Fijjtu-ий үйлдвэрийг хаасан учир ийнхүү амтлах боломжгүй болж байгаа юм.
9. Gilpin Family Whisky
Gilpin Family Whisky-г зөвхөн захиалгаар үйлдвэрлэдэг байна. Энэ гайхалтай вискиг Жеймс Гилпин зохиожээ. Амтны хувьд бага зэргийн гашуун байдаг аж. Энэ вискины гол найрлагад чихрийн шижин өвчний хоёрдугаар үе шатанд явж буй хөгшин хүмүүсийн шээс багтдаг байна. Шээсийг шүүлтүүрээр шүүж хийдэг аж.
10. Цсонгсул
Цсонгсул нь үйлдвэрлэгч орон болох Солонгостоо ч төдийлөн алдартай биш гэнэ. Гэхдээ энэ согтууруулах ундааг их хэмжээгээр үйлдвэрлэдэг байна. Цсонгсулын үндсэн найрлаганд эмийн гаралтай ургамал бөгөөд өтгөн ордог аж. Ингээд энэ кашыг 3-4 сарын туршид спиртэнд исгэдэг байна. Дарсны амт нь бүсгүйчүүдэд нэлээд таалагддаг байсан ч найрлагыг нь мэдсэнээс хойш төдийлөн сонирхохоо больжээ.
11. Мольорт
Мольорт дэлхийн хамгийн муухай амттай согтууруулах ундаа юм. Дарсны амтыг тодорхойлж хэлэхэд маш хэцүү. Түүний амт үнэр нь яг л бэх, түлэгдсэн резин мэт үнэртэй байдаг байна.
12. Идээлсэн хөлийн хуруутай коктейль
Канадын “Sourtoe Cocktail Club”-ынхан энэ хачирхалтай коктейлийг хийдэг байна. Коктейлийн гол найрлаганд хүний хөлийн хуруу ордог бөгөөд үүн дээр шар айраг эсвэл вискиг нэмж хийдэг аж. Нэг бокал виски 5 долларын үнэтэй. 1973 онд Дик Сивенсбросил хэмээх дэслэгч найзынхаа вискитэй аяганд өөрийн огтолсон хурууг хийсэн байжээ. Хэсэг хугацааны дараа виски их амттай болсон учир, энэ ундааг уламжлал болгон хийх болсон байна.