Анааш эмэгтэйчүүд

2013-05-08, 22:54
18,584
Тайландад “Карен” хэмээх овгийнхон байдаг бөгөөд энэ овгийнхон бүсгүйчүүдээрээ алдартай гэнэ. Учир нь эдгээр бүсгүйчүүд багаасаа эхлэн хүзүүний бугуйвч зүүдэг бөгөөд үүнээсээ болоод урт хүзүүтэй болдог учир ийнхүү “Анааш – эмэгтэй” -хэмээн нэрлэх болсон байна. Ингээд та бүхэндээ нэгэн европ аялагчын фото тэмдэглэлийг орчуулан хүргэе.
Анааш эмэгтэйчүүд

Аялагч: Каренчууд анх Мьянмед амьдарч байсан хэдий ч бирман болон улсын удирдлагуудтай нэлээд тэмцэж байсан байна. Байнга л хэрүүл маргаан, зодоон болдог байжээ. Ингээд Каренчууд овгоо аварч үлдэхийн тулд ийнхүү Тайланд улсыг зорих болжээ. Харин одоо эдгээр иргэдийн амьдарч буй хот нь аялал жуулчлалын нэлээн чухал хэсэг юм байна. Жуулчид ихэнхидээ бүсгүйчүүдийг нь харах зорилготой очдог аж. Ингээд анааш-эмэгтэйчүүдийн тухай сонирхоцгооё.





Хуаи Суэ Тао тосгон. Тийм ч чимээгүй тосгон биш бололтой.



Каренчуудын хувьд цус ойртолт болсон болов уу.



Бяцхан модон гүүрээр жуулчны тосгон болон иргэдийн тосгоныг тусгаарласан байна.



Ингээд жуулчны гудамжинд ирлээ.



Толгой дээрээ алчуур зүүсэн, тогоо барьсан карен эмэгтэй.



Каренчуудын тосгонд жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйл их зардаг. Ялангуяа урт хүзүүтэй эмэгтэйн баримал ихээхэн алдартай.



Каренчуудын амьдардаг байр. Доод давхрыг нь агуулах, машин болон мотоциклын гараж болгон ашиглахад ихээхэн тохиромжтой.



Тайчуудын уламжлалт жорлон.



Гудамжаар нохой ихтэй.



Карен эрэгтэйчүүд ямар ч чимэглэл зүүдэггүй.



Унтлагын өрөө.





Энэ охин хүзүүн дээрээ бугуйвч зүүгээгүй байгаа учир Карен охин мөн үү, биш үү гэдэг нь хачирхалтай.



Охины тоглоом.



Карен эмэгтэйчүүд бага наснаасаа эхлэн хүзүүндээ бугуйвч зүүдэг бөгөөд жил өнгөрөх тусам нэг эсвэл хэд хэдээр нэмэгдүүлдэг гэсэн яриа бий. Гэхдээ энэ бүсгүйг харахад эргэлзээ төрж байна шүү.



Жуулчин ирэхэд бэлэн биш байсан бололтой.



Карен бүсгүйчүүд жуулчдад дассан учир нэрэлхэлгүй зургаа авахуулж, ажлаа үргэлжлүүлэн хийдэг болжээ.



Хүзүүний бугуйвчны төрлүүд. Хэрвээ бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийх юм бол зарим нэг жижиг хууралтыг хүмүүс төдийлөн ажиглахгүй болов уу.



Энэ бүсгүй англи хэл мэддэг бас их эелдэг байсан учир би түүнээс 8 долларын үнэтэй заан худалдаж авсан юм.



Би зааны төлбөрийг төлтөл үнэ нь хоёр дахин ихэссэн юм. Нэг эрэгтэй ирээд надад энэ бичгийг унш хэмээн өгсөн бөгөөд дараа нь бас “We love money!" гэж хэлсэн. Бичгэн дээр байсан зүйлээс дурдвал: “Урт хүзүүтний овог нь дүрвэгчид бөгөөд Тайландад 20 гаруй жил амьдарч байна. Хэрвээ та уугуул каренчуудыг харахыг хүсэж байвал нэг хүн 8 доллар төлнө үү? Энэ нь тэдний өдрийн хоолыг хангах болно.” -гэх мэт зүйлс бичээтэй байсан юм.



Карен эмэгтэйчүүд хүзүүнийхээ зүүлтийг байнга зүүдэг үү? үгүй юу? гэдэг нь хачирхалтай.



Карен эмэгтэйчүүдийг харахын тулд дэлхийн өнцөг булан бүрээс Тайланд улсыг зорих болжээ.


Тосгоноор аялал хийсний дараа надад үл ялиг таагүй сэтгэгдэл төрж байсан юм. Харин таны хувьд?...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()