“Volkswagen CrossBlue Coupe” Шанхайн үзэсгэлэн дээр

“CrossBlue Coupe”-ын хувьд илүү давуу талтай болсон бөгөөд өөлөх зүйл төдийлөн байхгүй бололтой. Энэ концепт нь илүү нямбай, чамин болсон бөгөөд дээврийн байдлаас нь харахад “Range Rover Evoque”-ийн өрсөлдөгч байх болов уу. Volkswagen-ийхан ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрч байгаа гэнэ шүү. Ингээд Шанхайн авто үзэсгэлэн дээр танилцуулсан Volkswagen компаний "CrossBlue Coupe" концепт-тэй танилцацгаая.
“Volkswagen CrossBlue Coupe” Шанхайн үзэсгэлэн дээр

Германы Volkswagen компанийн гаргасан “Volkswagen CrossBlue Coupe” нь 2013 оны эхээр Детройт-д танилцуулж байсан CrossBlue-ыг бодвол илүү спортлог загвартай болсон байна.



Чухал өөрчлөлтүүдээс дурдвал: CrossBlue Coupe өмнөх шигээ 7 биш харин 5 хүний суудалтай болсон бөгөөд 2.02 метр өргөн, 4.89 метр урт, дугуйны суурь нь 2.98 метр болжээ.



CrossBlue Coupe нь гибрид 415 морины хүчин чадалтай V6 хөдөлгүүртэй байх юм байна. Үүний 295 морины хүчин чадлыг нь бензин хөдөлгүүр өгөх бөгөөд үлдсэнийг нь цахилгаанаар авах аж.



Энэ хүлэг 5.9 секундын дотор 100 км хүртэл хурдалж чаддаг байна. CrossBlue Coupe нь нэлээд хэмнэлттэй хүлэг бөгөөд 100-д ердөө л 3л бензин иддэг гэнэ. Хамгийн ихдээ бензины хэрэглээ 6.9 литр л болох юм байна.



33 км замыг огт түлш хэрэглэхгүйгээр 120км\цаг хурдтайгаар туулж чадах аж. Энэ хүлэг хамгийн ихдээ 235 км\цаг хүртэл хурдалдаг байна. Volkswagen CrossBlue Coupe нь 2 жилийн дараа л үйлдвэрлэлд орох магадлалтай бөгөөд үнийн хувьд тодорхойгүй байгаа аж.





Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()