«The Beatles»-ийн ховор гэрэл зургууд

1963 оны 5 сарын 2-нд алдарт «The Beatles» хамгийн анх «From Me to You» хэмээх дуугаараа Британийн хит-парадыг түрүүлж байсан бөгөөд бараг 2 сарын турш тэргүүнд нь байсаар байжээ. Он дуусах хүртэл 3 удаа дахин нэгдүгээрт орж байсан байна. Харин өнөөдрийн хувьд «The Beatles»-ийг мэдэхгүй хүн гэж байхгүй бөгөөд хөгжим сонирхдоггүй хүн ч гэсэн төсөөлөлтэй байгаа болов уу. 10 жилийн хугацаанд «The Beatles» -ийнхан маш олон төрөл жанраар бүтээл туурвиж байсан бөгөөд түүнийхээ хэрээр хангалттай их хэмжээний шүтэн бишригчидтэй болж чаджээ. Ингээд алдарт «The Beatles» -ийн түүхэн ховор гэрэл зургуудыг хүлээн авч сонирхоцгооё.
«The Beatles»-ийн ховор гэрэл зургууд

1. 1961 он. Ливерпулийн Cavern Club-т хийж буй The Beatles-ийн тоглолт. Энэ үед The Beatles-ийн бөмбөрчин нь Пит Бэст байсан бөгөөд тэрээр 1962 он хүртэл хамтлагтаа байсан байна. Пит багийн үндсэн хэв маягт нэгдэхийг хүсэхгүй байсан бөгөөд үүнээс болж хамтлаг дотор байнгын хэрүүл маргаан үүсэж байжээ. Ингээд 1962 оны 8 сарын 16-нд бөмбөрчингөөр Ринго Стар оржээ.



2. «The Beatles»-ийн гитарчин Жорж Харрисон, 1961 он, Гамбург.



3. Эд Салливаны шоуны үеэр 1964 оны 2 сарын 9. Энэ телевизийн шоуг 73 сая үзэгчид үзсэн байна.



4. «The Beatles» болон Эд Салливан нар алдарт телешоуны бэлтгэлийн үеэр, 1961 он.



5. 1964 оны 2 сарын 16. Майами-Бичд амарч байх үеийн бэлтгэл. Концертүүдын завсар зайгаар ч бэлтгэл үргэлжилсээр л…



6. Битлсчүүдэд зориулсан тэмдэгүүд. 1964 он.



7. «The Beatles» алдрын оргилд хүрсэн үедээ охидыг төдийгүй тухайн үеийн өсвөрийн хөвгүүдийг ч шууруулж чадсан байна. "Beatles" стиль.



8. 1964 оны 6 сар. «The Beatles» бөмбөрчин Жимми Николтой бэлтгэл хийж байна. Тэр өвчтэй байгаа Ринг Старыг хэсэг хугацаанд орлосон байна.



9. «The Beatles» хамтлагийн менежер Брайан Эпштейн. Түүний тэсвэр, тэвчээр, итгэл найдварын ачаар «The Beatles»-ийнхэн урам зоригтой болж ийнхүү амжилтанд хүрчээ. Брайан Эпштейн 32 насандаа хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээр нас барсан байна.



10. Дорчестер буудал, 1964 он. Ринго Стар болон Жорж Харрисон нар ээжүүдийнхээ хамтаар бүжиглэж байна.



11. 1965 оны 8 сарын 15. Нью-Йоркт болсон тоглолтын үеэр.



12. Энэ тоглолтын үеэр 55 мянган үзэгчид цугласан байна.



13. «The Beatles»-ийн уулзалт болж байх үед шүтэн бишригчдийг зогсоож буй цагдаагийнхан.



14. 1966 онд Японд болсон "Бие хамгаалах урлагийн үзүүлбэр"-ийг «The Beatles» хамтлаг өөрийн дуугаар эхлүүлжээ.



15. Хэдийгээр Жон Леннон хараа муутай байсан ч олны өмнө шилтэй гарахыг төдийлөн хүсдэггүй байжээ.



16. «The Beatles»-ийн зарсан хуурцаг тэрбүм гарах юм байна.



17. 1967 он. Шууд нэвтрүүлгийн үеэр.



18. 1967 он. Пол МакКартни баас-гитар дарж байна.



19. 1967 он. Пол МакКартний ирээдүйн эхнэр болсон Линда Истман.



20. 1967 он. Грек улс. Пол МакКартни болон Жулиан Леннон нар.



21. 1967 он. "Magical Mystery Tour" киноны зураг авалтын үеэр. Энэ киног «The Beatles» хамтлагийнхан өөрсдөө хийсэн бөгөөд хүмүүст төдийлөн таалагдаагүй байна.



22. "Magical Mystery Tour" кино зураг авалтын үеэр Жонн Леннон. Кино зураг авалт хийх санаа Пол МакКартнид анх төржээ.



23. 1968 он. Жорж Харрисон болон «Yellow Submarine» хүүхэлдэйн киноны баатар.



24. 1969 он. Баримтат киноны зураг авалтын завсарлагааны үеэр.



25. 1969 оны 1 сарын 30. Хамгийн сүүлийн олон нийтийн тоглолт.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()