Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Маш авъяаслаг, залуу гэрэл зурагчин Шикхей Го (Shikhei Goh) макро ертөнцөд ихэд дуртай бөгөөд заримдаа өөрийгөө “макро донтон” хэмээн нэрлэдэг байна. Шикхей Го нь Индонези улсын "Dabo Singkep" арал дээр төржээ. Харин өнөөдрийн байдлаар тэрээр "Батам" арал дээр амьдардаг бөгөөд энэ нь Сингапураас 20 км-ийн зайд оршдог аж. Нутгийг иргэд арал дээр очихын тулд завь ашигладаг бөгөөд 45 минутын дотор л хүрдэг байна. Гэрэл зурагчны моделоор байгаль дэлхий, хорхой шавж гэх мэт бичил биетэнгүүд ажилладаг бөгөөд тэрээр эдгээр гэрэл зургуудаа Canon EOS 7D аппаратаар дардаг аж. Энэ нь бүр нүдэнд бүдэгхэн үзэгдэх бичил биетэнгүүдийн зургийг ч тод сайн дарахад тус болдог байна.