Зурагны нууц тайлагдлаа

2013-04-24, 19:21
32,801
Энэ зураг хэд хоногийн турш онлайн ертөнцөд хүмүүсийн анхаарлыг татаад байгаа билээ. Яг ямар зураг болохыг нь таамагласаар л. Ингээд харахад алуурчин цогцосыг зайлуулж байгаа мэт харагдана. Тэгвэл энэхүү зурагны нууц тайлагдсан бөгөөд үнэн хэрэгтээ юу болохыг нь сонирхоцгооё.
Зурагны нууц тайлагдлаа

Зурагны нууц юу байсан гэж та бодож байна?
4 сарын 12-нд  Reddit  хэмээх сайт нь  Google Earth-ээс нэгэн зураг авч байрлуулсан бөгөөд энэ нь хоёр хүн цогцосыг чирж яваа мэт харагдана. Хэрэг болсон газар нь Нидерландын Алмере юм. Гэрэл зургийг байрлуулсан эзэн нь хэлэхдээ хэргийн талаар аль хэдийн цагдаад мэдээлсэн гэжээ. Ингээд энэ мэдээллийг бусад сайтууд хүртэл цацаж эхэлсэн байна. Reddit сайтын хэрэглэгчид судалгаа хийж зурагны бодит үнэнг тогтоож ямар ч аллага болоогүй болохыг баталсан аж. Харин энэхүү цусан толбыг норчихсон нохой үлдээсэн гэнэ.



Алтлаг өнгийн Рама хэмээх нохой эзнийхээ хамт гадуур зугаалж, усанд орох дуртай аж. Тэрээр далайн усанд шумбадаг гэнэ. Нохойны эзний хэлж байгаагаар Рама ус руу ороод нойтон гарч ирээд биеэ сэгсрэхэд  ийнхүү тавцан норсон нь цус мэт харагдсан байна. “Та нар үүнийг аллага гэж бодсон нь үнэхээр хөгжилтэй юм. Гэхдээ миний нохой ингээд алдартай боллоо” -хэмээн нохойны эзэн хэлжээ.

Хүмүүс үүнийг үнэхээр аллага хэмээн итгэж байсан болов уу.

Рама, эзнийхээ хамтаар.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()