Ингээд та бүхэндээ европын хоёр сэтгүүлчийн Хойд Солонгосоор хийсэн аялалын тэмдэглэлийг орчуулан хүргэе.
Орчин үеийн Солонгосчууд шашны бүлгэм мэт амьдардаг.
Хойд Солонгос руу хувиараа очиж болохгүй. Харин зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүстэй очвол илүү тохиромжтой. Таныг очингуут хөтөч шууд тосож авсан нь илүү дээр. Хойд Солонгост амьдарсан долоо хоногийнхоо турш бид хөтөчийн хараа, хяналтан дор байсан. Харин буудлын өрөөний хувьд бүгд сонсох төхөөрөмжтэй бөгөөд хөтөч таныг хаашаа явж байгаа, юуны зураг авч байгаа талаар бүгдийг мэднэ.
Буудлын өрөөнөөс харагдах байдал.
Хойд Солонгост цахилгааны хувьд нэлээд асуудалтай. Хотын төвд нь хүртэл 20:00 цагаас 00:00 цаг хүртэл гэрэл өгдөг байна. Цахилгааны хүч нь маш сул учир 1л ус 20 минутын буцлаж байсан юм. Нийтийн тээвэрт хүртэл гэрэлгүй байдаг. Харин трамвай нь хувьд бүдэгхэн гэрэлтэй замаар явдаг байна.
Шөнийн Пхеньян их аймшигтай харагдаж байгаа биз.
Ер нь хөдөлгөөнд оролцох хэрэгслийн хувьд нэлээд асуудалтай байдаг. Хэрвээ танд улсын удирдагч өөрөө л машин бэлэглэвэл та хувийн машинтай болж болно. Тэгэхээр бараг л машинтай болох найдвар үгүй болов уу. Бараг хүн бүрт унадаг дугуй байдаг.
Пхеньяны иргэдийн амьдрал арай дээр. Гэхдээ Пхеньянд хүртэл биднийг тусгай маршрутаар аялуулж хянаж байсан юм. Ер нь зөвхөн хөтчийн зөвшөөрсөн газар л зураг авч болох бөгөөд камерууд дуу, чимээ гаргах ёсгүй аж. Намайг автобуснаас гэрэл зураг дарж байхад хөтөч хараад зарим нэг өөрт нь таалагдаагүй зургуудыг устгасан юм. Тиймээс дараагийн удаа гэрэл зураг дарахдаа камераа гадуур хувцсандаа ороож дууг нь намсгаж байсан.
Хотын гудамжнууд.
Троллейбус руу дараалал.
Улсын бараг бүх зүйлийг гараараа хийдэг.
Зам засвар.
Төмөр замыг хүртэл гараараа янзалдаг. Хойд Солонгост ажилчдын хөдөлмөрийг үнэлдэггүй.
Улсад бараг нефть байдаггүй. Тиймээс ч замууд үнэхээр аймшгитай эвдэрсэн засмал замын оронд бетон плита байдаг. 200 км зам туулахад 4 цаг зарцуулж байсан юм.
Харин ачааны машин бүр удаан явдаг.
Хойд Солонгост 2 далай байдаг. Өрнөд Солонгосын “Шар” далай, Дорнод Солонгосын “Японы” далай багтдаг аж. Далайн ойролцоох бүх оролтыг төмөр утсаар ороосон байдаг.
Жуулчны цаг, минут бүр тусгай маршруттай байдаг. Хөтөлбөрөөс зөрнө гэсэн ойлголт үгүй. Хэрвээ ямар нэг дэлгүүр, ресторан орохыг хүсвэл зөвхөн хөтөлбөрт бичигдсэний дагуу л орж болно. Учир нь биднийг ирэхийг тохиолдуулан ганц ч нутгийн энгийн иргэн тухайн газар байдаггүй юм.
Хэрвээ та өгсөн болгоныг нь идэж чаддаггүй бол нэлээд асуудалтай болох нь. Ресторанд нь хоолны цэс гэж байдаггүй юм. Солонгос хоол маш их халуун ногоотой байсан бөгөөд нэг удаа бүр нохойны мах ч идсэн. Зөвхөн хөтөлбөрт орсон газруудаар аяладаг.
Цэцэрлэгийн хүүхдүүд үндэсний дуугаа дуулж байна.
Хүүхдүүдийг жуулчин ирэхэд бэлдсэн байсан учир тэд зүгээр л гараараа даллаж байлаа.
Цэцэрлэгийн тоглоом.
Биеийн тамирын хичээлийн үеэр.
Хурим.
Ер нь хөтөлбөрийн дагуу аялаж байгаа учир таны очих гэж буй газрын хүмүүс юу ч болоогүй юм шиг ажилаа хийж, баяр баясгалантай байдаг. Гэхдээ иргэд нь бүгд л сургууулилттай нохой мэт санагдсан.
Хөдөө орон нутагт бид хоёулхнаа л байсан.
Жуулчин ирээгүй тохиолдолд хөдөө орон нутаг, тосгонд ихэвчлэн үхэр тэргээр ажилладаг. Хойд Солонгост бүх зүйлийг гараараа хийдэг бол Өмнөд Солонгост бараг л бүх зүйл автоматжуулсан байдаг.
Үхэр тэргийг Пхеньянд ч ашигладаг.
Үхэр тэрэг байхгүй бол хүүхдүүд ажиллана.
Жуулчдад зориулан сонгосон үзүүлэнгийн үсчин.
Энэ модыг удирдагч нь таалан үзэж байсан учир энэ модонд хүмүүс итгэж, мөргөдөг байна.
Хөтөч нар нь нэг төрлийн асуултаа маш их асуудаг. Жишээлбэл: Ямар ажил хийдэг?, сэтгүүлчийн ажил хийдэг үү? гэх мэт. Яриа болгоны дараа хөтөч бүх зүйлийг бичиж авдаг. Хоорондоо ямар нэг зүйлийн талаар чимээгүй ярина гэсэн олголт үгүй. Учир хөтөч таны яриа болгоныг сонсохын тулд хажуунаас чинь хэзээ ч салахгүй. Мөн ямар ч роуминг үйлчилгээ байхгүй.
Бүх газрын зураг дээр Өмнөд Солонгосыг Америкийн эзэмшилд байгаа мэт тэмдэглэдэг.
Удирдагч нартаа зориулсан бунхантай бөгөөд бунхан руу ойртож, орохын тулд нэлээд үйл хийх хэрэгтэй байдаг. Жуулчдыг тусгай хувцастай оруулдаг бөгөөд бунхан руу орохын өмнө гуталныхаа улыг маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Камераа авч орж болохгүй. Дараа нь нэг км орчим урттай замыг цахилгаан шатаар туулах бөгөөд ийнхүү явж байхдаа цэрэг мэт номхон зогсох ёстой. Бунханд ороод мөргөх ёстой юм байна.
Бунханд гэрэл зураг дарах хориотой.
Гадуур дүүрэн цэргүүд байсан бөгөөд тэд бас л бүхий л ажлыг хийдэг.
Солонгост гэрлэн дохио гэж бараг үгүй ч замын цагдаа ихтэй.
Бидний камер дээр удирдагчийхан зураг дутуу орох вий гэдэгт хөтөч маш их анхаарал хандуулдаг.
Метроны буудал.
Солонгост бараг л өнгөт барилгууд байдаггүй. Бараг л ихэнхи барилгууд нь саарал өнгөтэй.
Солонгосын иргэд 10 хоногт нэг өдөр л амардаг боловч энэ хөдөлмөр нь төдийлөн үнэлэгддэггүй байна. Удирдагчийн оршуулгын ёслолд уйлаагүй хүмүүсээр бүтэн жилийн засрах ажлыг хийлгэдэг аж.
Пхеньяны дээрээс харагдах байдал.
Ер нь Солонгост бүх зүйл хязгаарлагдмал байдаг учир санаа зовох зүйл үгүй. Анх ороход паспортыг маань хурааж авахад бид их айсан боловч 5 хоногийн дараа эргээд өгсөн юм.
Эцэст нь...