Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Жулия Фуллертон-Баттеныг гэрэл зураг шүүмжлэгчдийг Их Британийн хамгийн шилдэг залуу гэрэл зурагчин хэмээн үздэг.
2. Тэрээр маш олон шагналын эзэн болсон бөгөөд ялангуяа 2007 онд "HSBC Fondation pour le Photographie" хэмээх шагналыг хүртэж өөрийн гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж байжээ.
3. Лондон болон Швейцарьт түүний үзэсгэлэнгийн танхим байдаг байна.
4. Жулия Бременд төрсөн бөгөөд нэг хэсэгтээ Герман болон АНУ-ын хооронд амьдардаг байсан ч 16 насандаа Их Британид суурьшиж одоо Лондон хотод амьдардаг байна. Түүний хийх дуртай ажил бол зураг авах гэнэ.
5. “Сүүлийн бүтээлээ хийх гэж байх үедээ би 15-17-р зууны үеийн зураачдын ажлыг нэлээд судалсан. Тэд тухайн үеийн эрэгтэй, эмэгтэй махлаг хүмүүсийн бие галбирыг гайхуулж байсан” -гэж Жулия хэлжээ.
6. Хэдэн мянган жилийн туршид махлаг эмэгтэйчүүдийг хамгийн сайханд тооцдог байсан байна.
7. Харин саяхнаас л эхлэн янз бүрийн сурталчилгаанаас болоод туранхай эмэгтэйчүүдийг сайханд тооцох болсон.
8. Сүүлийн үед махлаг эрчүүдэд ч гэсэн нэлээд шүүмжлэлтэй хандах болжээ.
9. "Гэрэл зураг дарах нь миний сэтгэл санааг тайвшруулж, надад сайхан мэдрэмжийг төрүүлдэг" -хэмээн Жулия хэлсэн юм.
10. Миний гэрэл зураг авалтанд оролцсон бүх хүмүүс нүүрэмгий гэгч нь хувцсаа тайлж миний хэлснээр зургаа авахуулж байсан юм. Би тэдний гоо үзэсгэлэнг дэлхий дахинд мэдрүүлэхийг хүссэн.
11. Үүнээс гадна би маш зөөлөн гэрлийн тусгалыг үүсгэхийг хичээсэн.
12. Миний моделууд өөрсдийнхөө биеийг байгаа чигээр нь хайрладаг бөгөөд үүндээ хэзээ ч сэтгэл гундуу явж байгаагүй гэнэ.