Жуулчин занганд оров

2013-04-21, 20:55
16,028
Лин Ванг хэмээх нэртэй нэгэн жуулчин Хятадын Буддын сүмээр аялал хийн явж байжээ. Гэтэл өлгөөтэй байсан аварга хонх түүний дээрээс унаж тэрээр азаар амьд гарсан байна. Тиймээс ямарваа нэгэн газар аялалаар явж байхдаа сэрэмжтэй байхад илүүдэхгүй бололтой.
Жуулчин занганд оров

Лин Ванг найзуудынхаа хамт аялал хийж, улс үндэстний соёл, ёс заншилтай танилцаж байсан бөгөөд энэ аялал нь азгүй тохиолдлоор дуусна гэж санаагүй биз. Найзууд нь дурсгалт зүйлүүдийг харан явж байх зуур тэрээр нэгэн бетон баримал харахаар найзуудаасаа бага зэрэг холджээ.



Лин найзуудаараа тоглохыг хүсэж, хонхыг хамаг чангаар нь дуугаргаж эхэлтэл хонх Ли дээр уначихсан юм байна.



"Бүх зүйл хэдхэн секундын дотор л болсон. Гэнэт Лин орилтол бид эргэж хартал түүн дээр хонх уначихсан байсан" -хэмээн түүний найзууд хэлжээ.



Энэ явдлын дараа шууд аврах багийнхан ирсэн байна. Сүмийн удирдлагууд хонх маш хуучин, эртний түүхэн эдлэл учир огт эвдэлж болохгүй шүү хэмээн сануулсан аж. Хонхыг өргөх зориулалтын төхөөрөмж авчирснаар хонхыг өргөж, Линыг хонхон доороос гаргаж авчээ. Лин хонхон доор нийт 2 цагийг өнгөрүүлсэн байна.



“Хонхонд дарагдаж амь үрэгдээгүй Лин маш азтай залуу байна” -хэмээн аврагчид хэлж байна.

Харин сүмийн эзэд залуучуудыг олны өмнө зогсоож, дурсгалт зүйлээр тоглох нь хэрхэн хор уршиг авчрахыг харуулсан сургамжит яриаг өрнүүлжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()