Англи хэлний ЭЕШ-д 800 оноо авах бүрэн боломжтой

2013-04-16, 16:56
11,610
Олон зуун залууст англи хэлний зохих хэмжээний мэдлэгийн түвшинг олгож байдаг “JЕТ” англи хэлний ахлах багш Б.Цэнгэлмаатай уулзаж боловсролын талаар ярилцлаа.
Англи хэлний ЭЕШ-д 800 оноо авах бүрэн боломжтой

-Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач.
-Cайн байна уу? Би JET SCHOOL OF ENGLISH-ийн  англи хэлний ахлах багш Балжиннямын Цэнгэлмаа байна. Боловсролын байгууллагад 15 гаруй жил ажиллаж байна. Хэл шинжлэлийн ухааны магистр, одоо хэл шинжлэлийн докторант.

2013.06.14 нд Англи хэлний ЭЕШ авагдах гэж байна. Жил ирэх тусам Англи хэлний ЭЕШ-ын босго оноо нь өндөр болсоор байна?
 Тийм ээ. Элсэлтийн ерөнхий шалгалт жил  бүр өөрчлөгддөг. Жил бүрийн шалгалтын материал дээр анализ хийж үзэхэд англи хэлний ЭЕШ эхний жилүүдэд дүрэм болон сонгох дасгалууд голчлон байдаг байсан бол одоо дүрмийг хэрэглээтэй нь холбосон үгийн сан, унших чадварыг шалгах даалгаварууд давамгайлж байна.

Англи хэлний ЭЕШ-ын бүтцийн талаар товч танилцуулахгүй юу?
2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтаас харахад дүрэм 12%, үгийн сан дүрэм хосолсон даалгавар 20-30%-ийг эзэлсэн ба энэ дотор уншлага 18%-ыг эзэлсэн байсан. Ерөнхийдөө шалгалтууд дээр 10 жилийн хичээлийн хөтөлбөрт орж байгаагүй  дүрмийг хэрэглээтэй холбосон даалгаврууд ихээхэн орж ирсэн байсан л даа. Өгүүлбэрийн алдааг олох  дасгал, үгийн сонголтыг зөв хийх, текстэн дотор үгийг болон тохирсон дүрмийн үгийг нөхөх гээд дүрэм үгийн сангийн хэрэглээг хосолсон янз бүрийн даалгавар мөн уламжлал ёсоороо өвөрмөц үг хэллэг, хэлц үг, ижил утгатай үгс, график,  зар тэмдэглэгээг ойлгох чадварууд гэх мэт онцлогтой даалгаварууд багтаж байгаа.

Англи хэлний ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүд бүгд өндөр оноо авч хүссэн сургуульдаа орохыг хүсч байгаа. Тэдэнд энэхүү шалгалтанд яаж бэлдэх, юун дээр илүү анхаарах талаар мөн Жэт Англи хэлний сургуулийн 800 оноонд хүргэх сургалтын хөтөлбөрийн талаар англи хэл сонирхогчдод тайлбарлаж өгнө үү?
 Сурагчид ЭЕШ-ндаа бэлдээд эхэлчихсэн байгаа. Англи хэлний ЭЕШ бол өөрийнхөө үндсэн хэлээр биш учраас бусад шалгалтуудаас нилээн хүнд байгаа. Тийм болохоор хүүхдүүдэд мэдээж  мэргэжлийн хүний туслалцаа зайлшгүй шаардлагатай. Ямар ч шалгалтанд шалгалт өгөх стратеги, цаг төлөвлөлт, дадлага хийх нь зайлшгүй. Тиймээс JET англи хэлний сургууль англи хэлний ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүдэд зориулаад дунд болон ахисан дунд шатны сургалтын хөтөлбөрүүд явуулж байгаа. Энэ сургалт маань нийтдээ 90цагийн сургалт бөгөөд уншлага, үгийн сан, дүрмийн хичээл болон дадлагын шалгалтаас бүрдсэн хичээл явагдаж байна. Англи хэлний ЭЕШ-нд бэлдэхдээ зөвхөн дүрэм гээд зогсохгүй хэлний бодит хэрэглээ, үгийн сангийн хэрэглээ, унших чадвар дээрээс нь өвөрмөц үг хэллэг,  ижил утгатай үг хэллэг сураад зогсохгүй ижил төстэй дадлагын шалгалт хийж дадлагажих  хэрэгтэй байдаг. Хэл гэдэг бол хэдхэн хоног, сарын асуудал биш учир шалгалтанд амжилттай бэлдэхийн тулд нилээдгүй хугацаанд ул суурьтайгаар системтэй бэлдэж шалгалтанд өөртөө итгэлтэй, шалгалтын стратеги, цаг төлөвлөлттэй орвол өндөр оноо авч чаднаа.

Сүүлчийн асуулт. “JET” Англи хэлний Сургуулийн Англи хэлний ЭЕШ-нд бэлдэх ангийн сургалтын төлбөр болон сургалтын үргэжлэх хугацааны талаар?
Манай сургалт нь нийт 90 цаг 6 долоо хоног үргэлжилнэ. 4-р сарын 29-нд шинэ элсэлт эхэлж байгаа тул манайд суралцахыг хүссэн хүүхэд залууст манай үүд хаалга нээлттэй байгаа 327610 утсаар холбоо барьж бүртгүүлэх боломжтой юм. Түвшингээ бас үнэ төлбөргүй тогтоологох ач холбогдолтой.

Манай сургуульд бүртгүүлэн суралцаж буй нийт  сурагчиддаа элсэлтийн ерөнхий шалгалтандаа амжилттай бэлдээрэй гэж хүсэж байна.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.