Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“A/S3” нь зөвхөн ачаатай болоод зогсохгүй, мөн том дугуйны суурьтай болжээ. Энэ суудлын тэрэг нь хэтчбекээс 150мм-ээр урт бөгөөд, 11мм өргөн ч 9 мм-ээр намхан болсон байна. Ачааны багтаамж нь 45 литр юм байна.
А/S3-ыг гурван төрлийн хөдөлгүүртэйгээр худалдаалахаар зорьж байгаа бөгөөд бензин TFSI 1.4 мотор (140 морины хүчин чадал), 1.8 моторын (180 морины хүчин чадал) болон 2.0 моторын (150 морины хүчин чадал) хөдөлгүүртэй байх юм байна. 1.8 моторын хөдөлгүүртэй тэрэг нь 7.3 секундэд хурдаа авж чаддаг аж.
Харин Европт 1.2 мотор бүхий TFSI 105 морины хүчин чадалтай хөдөлгүүтэйгээр худалдаалагдах болно. Дамжуулагчийн хувьд 6 араатай байх юм байна.
Үүнээс гадна энэ хүлэг нь ксенон гэрэлтэй, урд талын мөргөлтийг хянаж болох юм байна. Мөн панорам дээвэртэй байх аж.
4G-д холбогдох боломжтой бөгөөд NVIDIA график процессор бүхий хөгжимтэй.
Оросын хувьд А/S3-ыг 32,142$ -оор зарах төлөвлөгөөтэй байгаа бол бусад Европын орнуудад 25,000 евро байх юм байна. Албан ёсоор 2013 оны зунаас эхлэн зарагдах гэнэ.
Audi A/S3-ын өрсөлдөгчид нь BMW болон Mercedes-Benz CLA юм.
Видео.